"Гашуун сухайт"-ыг самарсан "Самсунг Си Энд Ти" Хөшигийн хөндийн нисэх буудалд “шургалсан” түүх

Манай сурвалжлах баг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай холбоотой асуудлыг цувралаар сурвалжлан хүргэж байгаа. Энэ удаад тус төслийн ерөнхий туслан гүйцэтгэгчээр ажилласан “Самсунг Си Энд Ти” компанийн охин компани “SC T E C M” ХХК-ийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Жилдээ гурван сая гаруй зорчигч хүлээж авах хүчин чадалтай Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт өнгөрсөн 2013 оноос хойш явагдаж 2019 онд бүрэн дуусаж, нисэх буудлын менежментийгэхлүүлсэн. Нийт 27 онгоц нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай олон улсын нисэх буудлын санхүүжилт болох 55.4 тэрбум иенийг Япон улсаас 40 жилийн хугацаатай зээлсэн.

Гэвч олон жил дуншсан Хөшигийн хөндийн ихсэх буудлын үйл ажиллагааг одоог хэр нь албан ёсоор эхлээгүй. Цаашид хэр удаан царцах нь ч тодорхойгүй хэвээр байна. Шинэ нисэх буудлыг анх төлөвлөхдөө 2018 онд бүрэн ашиглалтад орох тухай яригдаж байсан ч зарим тодорхойгүй шалтгааны улмаас ашиглалтад орох хугацаа хойшилсоор өнөөдрийг хүрсэн юм. Буудлын бүтээн байгуулалтыг анх эхлүүлэхдээ ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын “Mitsubishi chiado” түншлэл компани шалгарч ажиллахаар болжээ.  Харин Монгол Улсын Зам тээврийн яамнаас төслийн ерөнхий туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си Энд Ти” компанийг авахыг тулгаж тус компани төслийн ажилд оролцож эхэлсэн гэгддэг.



 
Энэ компани “Гашуун Сухайт”-ын төмөр замын төслийг самарч Монгол Улсыг олон арван америк долларын алдагдалд оруулсан нь шүүхээр тогтоогдсон ч ердөө 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгүүлээд өнгөрсөн нь саяхан. БНСАУ-ын иргэн Ли Жон Ёлын удирдаж байсан энэ компани Хөшигийн хөндийн нисэх буудлын туслан гүйцэтгэгчээр шалгарсан ээдрээтэй түүх дээрхээс эхлэлтэй.  
 

“Самсунг Си Энд Ти” компани нисэх буудлын барилга байгууламжийн барих ажилд өөрийн охин компани болох “SC T E C M” компанийг ажиллуулж эхэлсэн юм. Гэвч тухайн компани Монгол Улсад барилга байгууламж барих зөвшөөрөлгүй нь хожим ил болж шинэ нисэх буудал маань олон улсын иргэний нисэхийн байгууллагаас олгодог онгоц хөөрөх, буух зөвшөөрлөө авч чадах уу үгүй юу гэдэг дээр тулж очсон байдаг. Тухайн үед төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Н.Энхбат туслан гүйцэтгэгчдээс тусгай зөвшөөрөл шаардаж энэ тухайгаа Зам тээврийн яаманд хүргүүлж байжээ.
 
Гэтэл ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “Ерөнхий туслан гүйцэтгэгчээс тусгай зөвшөөрөл шаардахаа зогсоо. Япон, Солонгос улсын эрх бүхий байгууллагаас өгсөн ижил төрлийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл байвал дүйцүүлэн ажил” гэдэг чиглэлийг өгч байсан байна.




Нэг үгээр ямар ч барилга барих тусгай зөвшөөрөлгүй компаниар Хөшигийн хөндийн нисэх буудлын барилгын ажлыг гүйцэтгүүлжээ. “Самсунг Си Энд Ти”-ны охин  компани болох “SC T E C M” нь одоо ч барилга барих зөвшөөрөлгүй, төмөр замын дэд бүтэц угсрах, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн хэвээр байгаа юм.

Харин энэ талаар Төслийн нэгжийн захирал Н.Энхбат “SCTECM гээд Солонгосын Самсунгийн компани Монголд ирж Шангрилаг барьсан. Төмөр замыг барьж байгаад дутуу гэрээ нь цуцлагдаад гарсан. Манай дээр бол манай ерөнхий гүйцэтгэгч “Мицубиши Чиадо” түншлэлийн туслан гүйцэтгэгчээр орж ажилласан. Гэрээт газар маань бол “Мицубиши Чиадо” юм. Энэ компани маань доод талдаа нилээн хэдэн туслан гүйцэтгэгч компани авсан. Тэрний нэг нь энэ  “Самсунг Си Энд Си”. Энэ компанийн салбар буюу охин компани нь барилгын ажлыг хийсэн" гэх тайлбарыг өгсөн юм. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө шахуу яригдаж байсан дээрх маргаантай асуудал одоо хэр нь яригддаг. Бид Зам тээврийн яам болон ИНЕГ-аас шинэ нисэх буудлын онгоц хөөргөх, буулгах зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг лавлахаар холбогдсон боловч тодорхой мэдээллийг авч чадаагүй юм. Төслийн менежмэнтийг хариуцан ажиллаж байгаа компанийн албан тушаалтнуудад ч энэ тухай мэдээлэл байхгүй гэдгийг хэлж байлаа. Бид энэ тухай сурвалжлаад дахин хүргэх болно.
 
 

65 СЭТГЭГДЭЛ
ART

2020-09-14

ART

qxgljlnyd

2020-09-13

"Гашуун сухайт"-ыг самарсан "Самсунг Си Энд Ти" Хөшигийн хөндийн нисэх буудалд “шургалсан” түүх aqxgljlnyd qxgljlnyd http://www.go84874yo64o3lixuvs13f283n64r5jvs.org/ [url=http://www.go84874yo64o3lixuvs13f283n64r5jvs.org/]uqxgljlnyd[/url]


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй