723 сая төгрөгөөр “Ланд круйзер 200” машин худалдан авсан хэргийг АТГ-т шалгаж байна

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 723 сая төгрөгөөр ланд 200 маркийн автомашин худалдан авсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус автомашин нь одоо ИНЕГ-ын нэр дээр 2735 УНП улсын дугаартай бүртгэлтэй байдаг.

Тэгвэл тус машиныг зах зээлийн үнээс тав дахин өндөр үнээр худалдан авсан хэргийг АТГ-т дахин шалгаж эхэлжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард “Ланд круйзер 200” машиныг өндөр үнээр худалдаж авсныг шалгах тухай гомдол ирсэн байна. гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасныг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн шалгах үндэслэлгүй хэмээн хэргийг хаасан байдаг. Тэгвэл прокурорын тус шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаснаар тус хэргийг АТГ-т дахин шалгаж эхэлжээ.

 
2020 оны зургадугаар сараас эхлэн дахин шалгаж байгаа тус хэргийг талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар н.Энхбаатар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.  

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал төлөвлөгөө ёсоор бол 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж өдийг хүртэл 12 мянган зорчигч, 88 мянган нислэг хүлээн авч, зээлийнхээ тодорхой хувийг эргүүлэн төлж байх ёстой. Гэвч жил жилээр хойшилсон тус бүтээн байгуулалт өдгөө ч ашиглалтад ороогүй байна. Ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтанд орох сураг байгаа ч үүнд итгэхэд хэцүү. Дахин хэдэн сараар ч хойшилж мэдэх Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барьж байгуулах төслийг Япон Улсын зээлээр санхүүжүүлж байгаа. Тодруулбал Японоос зээлсэн санхүүжилтийг энгийн татвар төлөгчид төлнө гэсэн үг. Иргэн бүрийн халааснаас эргэн төлөгдөх төслийн санхүүжилтээр Монголчууд “Ланд круйзер-200” маркийн машиныг 723 сая төгрөгөөр үнэлж, тооцож авсан гэдгийг аудитын байгууллагаас 2020.08.18-ны өдөр мэдэгдсэн.

Шинэ нисэх буудлыг барихаар шийдвэрлэсэн 2013 онд “Ланд круйзер-200” машины үнэ 130 сая төгрөг байсан  гэж бодохоор Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал барих төслийн удирдагчид зах зээлийн ханшийг даруй тав дахин нугалсан үнээр нэг ширхэг “Ланд круйзер-200” машин авсан байх юм. Тус машиныг тусгай тоноглолоор бүрэн тоноглосон галын командлагч машин гэж тайлбарлаж байгаа бөгөөд гадуур хэрэгцээнд унах боломжгүй гэсэн. Гэвч 2735 УНП улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Ланд круйзер 200” машин нь үе үе хотын хөдөлгөөнд ордог байна.



Ийнхүү жилээр жилээр хойш ухарсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих төсөл санхүү, төсвийн хүрэлцээгүй байдлаас болж удаашралтай байгаа тухай төслийн удирдагч нар нь удаа дараа хэвлэлүүдэд ярьсан байдаг. Тэгвэл энэ мэт үр дүнгүй зарлага гаргасан нь тус төсөл дарга нарын мөнгө угаах арга болсон уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Төсөл дуусах хугацаа хойшлох тусам дарга нарын түрийвч зузаарч, харин иргэдийн төлөх өр нэмэгдсээр байх уу?

47 СЭТГЭГДЭЛ
qmnxvsefnl

2020-09-13

723 сая төгрөгөөр “Ланд круйзер 200” машин худалдан авсан хэргийг АТГ-т шалгаж байна aqmnxvsefnl [url=http://www.g0692y48f3ghjo20wc7f23gg59n8da8qs.org/]uqmnxvsefnl[/url] qmnxvsefnl http://www.g0692y48f3ghjo20wc7f23gg59n8da8qs.org/


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй