Г.ГАНБАЯР: Бага ангийн сурагчдыг танхимд заавал авч ир гэдэг шаардлага тавихгүй

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор зарим асуултанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраас тодрууллаа.

2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүйтэй холбоотой эцэг, эхчүүд ажлаа хийхэд хүндрэлтэй болж байна. Яамны зүгээс хоёр настай хүүхдүүдээ харж байгаа эцэг, эхчүүдэд зориулсан ажил хийгдэх үү?

Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт бол ганц манай яамны асуудал биш болоод байна. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэртэй холбоотой цалинтай ээж хөтөлбөрийг өргөжүүлэх шаардлагатай байгаа. Үүн дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хувьд заавал цалинтай ээж гэхгүй цалинтай аав хөтөлбөрийг бас хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөр бэлдэж байгаа гэсэн. Ингэснээр эхнэр нь нөхрөөсөө илүү цалинтай ажил хийдэг бол нөхөр нь хүүхдээ хараад цалинтай аав хөтөлбөрт хамрагдах сонголтыг гэр бүлүүдэд олгох юм.

Тэгэхээр цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг нэмнэ гэсэн үг үү?

Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамнаас тодруулах хэрэгтэй байх.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхээр хичээлийг гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар орох шийдвэр гарсан. Яагаад ийм шийдвэр гарсан юм бол? Хэр үр дүнтэй байх вэ?

Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх тал дээр эрүүл мэнд болон онцгой байдлын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хатуу байрь суурьтай байсан. Харин бидний  зүгээс нэгэнт дотооддоо алдаагүй байгаа учир хичээл сургалтыг тамхимаар явуулах саналыг өнгөрсөн хавраас эхлэн холбогдох байгууллагад тавьж байна. Энэ саналаа дэвшүүлсээр нэг ангид 20 сурагчаас хэтрэхгүйгээр гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар явуулахаар болсон. Энд нэг зүйлийг онцолоход анги дүүргэлтэндээ 20 болон түүнээс бага сурагчтай хувийн сургуулиуд заавал гурван өдөр танхим, хоёр өдөр цахим гэхгүйгээр танхимийн сургалттай байж болно. Мөн бага ангийн хүүхдүүдийг заавал танхимд авч ир гэдэг шаардлага тавихгүй байгаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч танхимийн хичээлд суулгах сонирхолгүй байж болно. Тиймээс бид есдүгээр сарын 1-нээс эхлэн цахим хичээлд хүүхдүүдийг түлхүү хамруулах боломжоор хангахаар бэлдэж байна. Харин сумын төвийн сургуулийн сурагчид бол танхимаар буюу уламжлалтаараа тав хоног хичээлдээ сууна.

Боловсролын салбарт цахим шилжилт хийгдэх талаар мэдээлэл өгнө үү?

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарыг цахим шилжилт хийх  нилээн том зорилт орж байгаа. Наймдугаар сарын 17-нд эхлэх УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлагдана гэдэгт бол итгэлтэй байна. Дэлхийн нийтийг хамраад байгаа “ковид-19” цар тахал биднийг ийнхүү цахим шилжилт рүү орохоос өөр арга замгүй болгож байна. Бид өглөө босоод гар утсаараа мэдээлэл авч байна. Төлбөр төлж байна. Ер нь бидний амьдрал цахим орчинд өрнөж байна. Тэгэхээр цаашдаа технологийн шинэчлэлт, хөгжил илүү их үсрэнгүй хөгжил рүүгээ очино. Өнөөдөр цар тахал хэдий аюул юм шиг боловч томоохон боломж олгож байгаа. Цахим боловсрол бол монголд шинэ зүйл биш. Өмнө нь яамнаас зарим ажлууд хийгдэж байсан. Зарим хувийн сургуулиуд идэвхтэй хэрэглэхийг эрмэлзэж ирсэн. Үүний тод жишээ бол Санхүү эдийн засгийн дээд сургууль байна. Тиймээс бодлогын хувьд эрх зүйн орчиноороо цахим сургалтыг зөвшөөрье. Одоогоор албан ёсны эрх бол байхгүй. Тэгэхээр эрх зүйн орчны шинэчлэлтийг Боловсролын хуулийн шинэчлэлтээр оруулж өгье гэсэн байр суурьтай хуулийн төслийн ажлын хэсэг ажилдаа орчихсон дэд сайд ахлаад явж байгаа. Цахим боловсролыг нэвтрүүлснээр тэгш хүртээмжийг нэмэгдүүлж өгнө. Жишээ нь хотын төвийн сургуулийн сургалтын чанар сайн гээд эцэг, эхчүүд төвийн сургуульд хүүхдээ өгөх сонирхолтой байдаг. Тэгвэл цахим сургалт хэрэгжиж эхэлснээр боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох боломжтой болно. Монголын телевизийн 18 сувгаар теле хичээл зохион байгуулахад энэ жилийн ЭЕШ-ийн 800 оноо авсан сурагчдын тоо нэмэгдсэн. Үүний шалтгааныг судлаад үзэхэд телевизээр хичээл зааж байгаа багшийн заах арга зүйн чадвартай холбоотой байгаа юм. Өнөөдрийн хувьд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хийгдэж байна. Дэлхийн 100 гаруй улсад цахим хичээлийн шинэ жил эхэлж байгаа. Үүний нэг нь манай улс юм. 

19 СЭТГЭГДЭЛ
hlpskmxwds

2020-08-26

Г.ГАНБАЯР: Бага ангийн сурагчдыг танхимд заавал авч ир гэдэг шаардлага тавихгүй ahlpskmxwds [url=http://www.gdyqj600nnzm4624dchm881c991m0v19s.org/]uhlpskmxwds[/url] hlpskmxwds http://www.gdyqj600nnzm4624dchm881c991m0v19s.org/

Багш

2020-08-17

За тв хичээлийн үр дүнд 800 оноо авсан гэж бурдаг нь илүүдлээ. Багшийг үгүйсгэх нь хүн бүр үр суулгалтаар үр тогтоолгож хүүхэдтэй болохтой ижил сонстож бн шүү. Үнэндээ бол сурагчид гэрээр багш авч, эсвэл багш нь гэрээрээ зааж байж өндөр оноо авч байгаа юм. Тэгээд ч шалгалтын босгыг багасгасан биз дээ!? Одоо захын нэг сургуулиар ороод сурагчдын мэдлэг чадварыг шалгачихаарай..

2020-08-17

Цахим сургалт шиг үр дүнгүй худлаа зүйл байхгүй шүү

Тунгалаг

2020-08-16

Танхимд 20-оос илүүгүй хүүхэд хичээллэнэ гэхээд 40 бүлэгтэй сургууль 80 бүлэг болно гэсэн үг.Тийм анги танхимын нөөц болоцоо аль ч сургуульд байхгүй.

ogii

2020-08-15

Тэнэг чинь юу яриад бгаа юм бэ 3өдөр танхимаар гэнээ тэгэхээр хэд хэддэх өдөр ковид тусахгүй юм бэ

Зочин

2020-08-14

Энэ жилдээ бүхэлдээ цахимаар хичээллэх байсан юм. 1 халдвар алдвал 56 хоногийн дотор 220000 хүн халдварлахаар байна гээд байхад л боловсрол боловсрол гээд солиорсоор байгаад халдвар алдвал боловсролын салбар өөрсдөө эмчлээрэй. Одоогийн тусгаарлалтын байдлаар хөлдвар алдах магадлал 2.8% гэсэн судалгаа байгаа

2020-08-14

Зөв зөв

жулик

2020-08-14

Энэ жинхэнэ тэнэг эр, яхрина гэж алдан юм билээ, оюун эрдэний найз гэсэн, сая сайд болоогуй дээ уурлаж байгаагий нь ээ, далд ормоор жулик эр

зочин

2020-08-14

энэ бүтэхгүйээ үнэхээр зайгаа тавьж ѳгвѳл таарна мэргэжлийн хүн удирдсан дээрдээ

6 настаны аав

2020-08-14

Бага ангийг яаж ч болно гэж хаях нь үндэсгүй ургамал тарихтай адил.

Nn

2020-08-13

Iim teneg yumnuudiig bish Naranbayar bagshiin saihan yariltslaga unshij boloh l blaa.

Ss

2020-08-13

1 r angid orj bgaa huuhduudiin ontslogiig bodoh heregteishdee. Urd ni buten jil boljeej usegleliin bayar bolj unshij surdag bsan bizdee. 1 r angiin huuhdiin suuriig sain tavijeej daraa ni biye daah tuhai yriishdee.. arai l bodlogo tootsoololgui shiidver gargah umaa. YAJ ETSEG EHCHUUD TSHIMAAR 1 R ANGIIN HICHEELIIG ZAAH UM BEE!!!!

2020-08-13

сайн ойлгохгүй байхын манай хүүхэдийн анги гэхэд 50гаруй хүүхэдтэй тэгэхээр 3 хуваагдана гэсэн үг үү

2020-08-13

Хүүхэд анхаарал төвлөрөл багатай юм шиг санагдсан шүү

Буяа

2020-08-13

Толгой нь хүрэхгүй ажил хийж нийгэмд гай болж явахаар ум сайн болчихвол...

2020-08-13

Төлбөр өндөр том сургуулиудын лобби явагдаж бнадаа. Төлбөрөө бүтэн авчаад цахим нэрээр хичээл оруулахгүй бх ньдээ

2020-08-13

Zaa tsahimaar hicheellej tegsh baidal uusne gedeg yostoi hudlaa shu. Harin ch tegsh bish baidal gunzgiirch baigaa. Bolomjgui ailiin huuhduud hicheel nomnoosoo ulam holdno.

ariunaa

2020-08-13

hicheeliin neelt geed huuhed tom hun tsuglaad buunl ym doloh dotuur dairand huuhduud 20oor tusgaarlah bolomjgui erni neg araaraarl bugd amisalj bgaa shuu bee

Энхээ

2020-08-13

Бага ангийн хүүхдүүдийн бие даах чадвар муу байдаг учраас танхимаар хичээллэх нь зөв. Цахимаар бага ангийн хүүхэд хичээллсэнээр сургуульд суугаагүйтэй адил болж хүүхдүүд хохирно.


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй