ШШГЕГ: УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хугацаанаас нь өмнө СУЛЛААГҮЙ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаагийн хүчингийн хэрэгт холбогдон 2019.11.19-ний өдөр шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Тэгвэл түүний ойрын эх сурвалжаас хугацаанаас нь өмнө сулласан талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Харин албаны эх сурвалж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас "Д.Гантулга нь 409 дүгээр хорих ангид хоригдож байгаа. Хугацаанаасаа өмнө суллагдсан нь ташаа мэдээлэл" гэв. 

0 СЭТГЭГДЭЛ