Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон сайд нарт захирамж гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-д танилцуулсан. 

Засгийн газрын гишүүдэд захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 минутад Төрийн ёслолын их танхимд болж Шинэ сайд нар захирамжаа гардан авлаа.

Шинээр томилогдсон сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 16.00 цагаас УИХ-д тангараг өргөнө.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

  • Шадар сайд Я.Содбаатар  /УИХ-ын гишүүн асан/
  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  • Батлан хамгаалахын яам Г.Сайханбаяр 
  • Гадаад харилцааны яам Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
  • Сангийн яам Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  • Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
  • Барилга, хот байгуулалтын яам Б.Мөнхбаатар  /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
  • Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
  • Зам, тээврийн хөгжлийн яам Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
  • Эрчим хүчний яам Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
  • Эрүүл мэндийн яам Т.Мөнхсайхан  /УНТЭ-ийн захирал/
  • Соёлын яам С.Чулуун /ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй