Буу гаргаж ээж охин хоёрыг сүрдүүлжээ

Цахим ертөнцөд нэгэн бичлэг тавигдсан нь хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байна. Тус бичлэг Мичиганы нэгэн дэлгүүрийн зогсоол дээр хийгдсэн бөгөөд цагаан арьст эмэгтэй нөхрийн хамт өнгөт арьст бүсгүй, 15 настай охин хоёр руу буу чиглүүлэн бухимдаж байгаа дүрслэлтэй юм.
Ердөө нэг машины зогсоол булаацалдсаны төлөө ээж охин хоёр руу буу тулган сүрдүүлсэн нь Америкт шүүмжлэлд өртөөд байгаа арьс өнгөний үзлийг улам дэвэргэж байна. Буу тулгаж сүрдүүлэг үйлдсэн эмэгтэйг нөхрийн хамт Мичиганы цагдаагын газарт саатуулаад байгаа юм.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй