Цагдаагийн алба хаагчийг алгадсан иргэнийг 2 сая 900 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрийн өглөөний 07:50 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр тавдугаар баазын уулзвар дээр "Ниссэн Нөүт" маркийн автомашины жолооч А нь урсгал сөрсөн үйлдлийг зогсоож, шалгасан цагдаагийн алба хаагч З-г алгадаж, биед нь халдсан хэрэг гарсан.

Тэгвэл тус иргэнд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 сая 900 мянган төгрөгөөр торгох ял оноожээ. 


 

1 СЭТГЭГДЭЛ

2020-07-01


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй