УОК:Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгалаа

Өнөөдөр 11:00 цагт УОК хуралдаж, түр завсарлаад 17:00 цагт дахин хуралдаж шийдвэрээ гаргалаа. 

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: 
Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.  Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно. Зургаадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан бол  долдугаар сард 3,000 иргэнээ татахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Шуурхай штабаас өгөх болно.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй