Коронавирусийн халдвар 6.5 сая хүрлээ

Өнөөдөр буюу зургадугаар сарын 03-ны өдрийн байдлаар дэлхий нийтээр нийт халдварын тохиолдол 115.9 мянгаар нэмэгдэж 6.5 саяд хүрлээ. Эдгэрсэн 3.0 сая хүн, эмчлүүлж буй 3.1 сая хүн.
Дэлхий даяар халдвар авсан 1.8 сая тохиолдол нь АНУ-д байна.

Халдварын шинэ тохиолдлын тоогоор тэргүүлж буй:
  • Бразил 27.300
  • АНУ 21.900
  • ОХУ 8.900
  • Энэтхэг 8.800
  • Перу 4.800 тохиолдол шинээр нэмэгджээ.

Манай хөрш болон иргэд олноор зорчдог улс орнуудад шинээр нэмэгдсэн тохиолдлын тоо:
  • Хятад 4
  • Япон 46
  • Өмнөд Солонгост 38
  • Казахстанд 263 тохиолдол нэмэгдлээ.
Казахстан улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 11.6 мянгад хүрснээр Өмнөд Солонгосын нийт тохиолдлын тоог давж халдварын хамгийн их тархалттай 50 улсын нэг болжээ.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй