Баянхонгор аймагт 17 настай эмэгтэй гэртээ нас барсан байдалтай олджээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн долдугаар гудамжинд иргэн Б-ийн таван ханатай гэрт гурван хүн угаартсан тухай мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн ээлжийн сувилагч М.Мөнхтуяа зургадугаар сарын 01-ний өдрийн 10:03 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид хоёр км замыг туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн таван ханатай гэрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат А /33 настай, эрэгтэй/, тус тоотод оршин суугч Д /31 настай, эмэгтэй/ нар угаартсан байж болзошгүй байдалтай, ухаангүй байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн ээлжийн сувилагч М.Мөнхтуяад, мөн тус тоотод оршин суугч М /17 настай, эмэгтэй/-ийн цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн  хошууч Г.Алтанбагана, цагдаагийн ахмад Г.Гансүх нарт шилжүүлэн өгсөн.

1 СЭТГЭГДЭЛ

2020-06-01


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй