8-12 насны хүүхдүүд тогтоол усанд осолдож амиа алджээ

Өнөөдөр /2020.05.27/ 17.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усан халианд  8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэджээ.

Тус газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд харьяалагддаг уг газарт Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, эдгээр хүүхдүүд Дэнжийн 1000-аас ирж усан толионд хөөсөнцөр тавьж, сэлэх явцдаа ийн осолдсон харамсалтайгаар амиа алдсан байна. 

Нийслэлийн онцгой байдлын албаны аврах баг эхний хүүхдийг уснаас гарган авч, шаардлагатай тусламж үзүүлсэн ч эндсэн байна. Үлдсэн гурван хүүхдийн цогцсыг уснаас гаргаж авсан бөгөөд яг одоо цагдаагийн байгууллага ослын газарт ажиллаж байна. 


0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй