Хөл хорио цуцлагдаж байна

Корона вирусын халдварын улмаас дэлхий нийт даяараа хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл өнөөдөр хэд хэдэн улс хөл хориогоо сулруулж, цуцалж байгаагаа мэдэгдэж байна. 
АНУ-ын засгийн газрын онц байдлын хэсгийн ахлах зөвлөх Доминик Каммингс АНУ-ын засгийн газар түгшүүрийн үеийн дүрмийг няцаасан нь буруу хэмээн мэдэгджээ. АНУ-ын засгийн газраас үе үе шаттайгаар хөл хориог цуцлах бус нэг мөсөн хөл хориог хална гэсэн шийдвэр гаргах төлөвтэй байна. 
Япон улс орон нутгийн цагаар 2020 оны 05 сарын 25-нд хөл хориог цуцлаад байна. Эдийн засгаа сэргээх нь нэн тэргүүний зорилт болжээ. 
Сингапур улс тусгаар тогтнолоо олж авсан цагаас хойш анх удаа эдийн засгийн үзүүлэлт 7 хувьд хүрч унаад байгаа юм. Иймд хөл хориог хэсэгчлэн нээж эдийн засгийн сэргээхээр зорилтууд тавиад байна.

Мөн энэ үед Индонез улс нийгмийн тайван байдлыг хангах зорилготой гэсэн мэдэгдлийн дор хөл хориог сахиулж байсан цэргээ нийслэл, хотуудаасаа гаргажээ.
Герман улс Lufthansa агаарын тээврийн компанид 9 тэрбум евро буюу 9.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр тохиролцов. Тус улсад коронавирусын шинэ тохиолдол буурч, халдварын түвшин 1.0 буюу гол босго түвшинөөс доогуур гараад байна. Иймд хөл хориогоо цуцалж эхэллээ. 

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй