Хиймэл оюун ухаан дуу бүтээгээд өөрөө дуулжээ

 

Элон Мускийн бас нэгэн гайхамшигт төсөл болох OpenAI компани нь Jukebox гэх нэртэй Хип-Хоп, Тийнибопоос авхуулаад хүнд метал жанрын дуунуудыг зохиох чадалтай тархины сүлжээгээ танилцуулжээ. Мөн энэ өөрөө зохиосон дуугаа дуулах чадвартай.


Хэрхэн ажилладаг бэ?

Та Jukebox-д зөвхөн дууны жанр, дуучин, болон дууны үгийг өгөхөд танд хамгийн тохиромжтой гэх хувилбараар дуу бүтээх боломжтой юм. Кати Перри, Элвис Пресли гэх алдартай дуучидын хэв маягийг тэд нараас дутахааргүй хийж чадна гэж OpenAI зарлалаа. Та доорхи линкүүдээр хиймэл оюун ухааны бүтээсэн дууг сонсох боломжтой юм.

   Katy Perry - soundcloud

    Bruno Mars - soundcloud

    Бусад дуунуудыг эх сурвалжаас орон сонсоно уу.

    Хуучин дуунууд ба шинэ арга:

    Компьютер үүсгэсэн аянууд сүүлийн 50-н жилийн турш классик-оркестра, электро зэрэг урсгалд ашиглагдсаар ирсэн билээ. Ихэвчлэн видео тоглоомын арын аянд тухайн тоглогч тухайн үед ямар үйлдэл хийж байгаагаас хамааран тоглогчдын мэдрэмжийг илүү ихэсгэхийн тулд компьютерийн үүсгэсэн аянуудыг ашигладаг байжээ. Компьютерт Бийтлсийн дуунуудаас илүү Бак шиг аясыг хийх илүү амар юм. Учир нь сонгодог хөгжмийн үндсийг тавьдаг математик аргуудыг хиймэл оюун ухаан ашигладаг болохоор юм. Энэ нь ч хиймэл оюун ухаанд өөрт нь илүү амар байдаг боловч Бийтлс зэрэг поп дуунуудын хувьд уг арга нь хэрэгжихгүй юм.

    OpenAI нь Jukebox-ийг 1.2 сая гаруй дуунуудын хөг, акцент, далайц зэрэг хувааж болох хамгийн жижиг хэсгүүдүүдэд хуваан дүн шинжилгээ хийлгүүлжээ. Гэвч үүнийг хийхийнн тулд ердийн гурваас дөрвөн минутын поп дууг олон дахин давтаж аялгууг хянах боломжтой тархины мэдрэлийн сүлжээ шаардагддаг бөгөөд үүнийг хиймэл оюун ухаан хийх нь хэцүү юм. Энэхүү даалгаварыг боломжтой болгохын тулд Jukebox нь google-translate зэрэг бичиглэлийн төрөл бүрийн хадгалан авч дүн шинжилгээ хийдэг хиймэл оюун ухааны хэлний үүсгүүр GPT-2-тай адилаар дуу бүрийн хэдэн сая мөчлөгүүдэд хуваан хадгалан авдаг.
 

Чатбот дуулж байна:

Бодит байдал нь өнөө цаг үеийн дуучид шиг дуулах нь хараахан боломжтой бус юм. Та бүхэн ч чатботны дуунуудаас адил дүгнэлтэнд хүрч магадгүй юм. Гэвч бид бүхэн ерөнхий хиймэл оюун ухааны хөгжлөөс хол байгаа хэдий ч Jukebox нь хүнийг дуурайх чадвартай тархины мэдрэлийн сүлжээг бодит болгож байгаа нь сайн хэрэг юм. OpenAI нь өөрсдийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаанаараа оюуны өмчийн эрхийг авч чадахуйц судалгаа хийхээр төлөвлөж байгаа гэдгээ зарлажээ. 

 

Эх бэлтгэсэн: Б. Мөнхдэлгэрэх

Эх сурвалж: OpenAI

 

33 СЭТГЭГДЭЛ
xywbrlpj

2020-11-12

Хиймэл оюун ухаан дуу бүтээгээд өөрөө дуулжээ xywbrlpj http://www.g0e21xqdjsu002u54v2it205f2l14f7ls.org/ axywbrlpj [url=http://www.g0e21xqdjsu002u54v2it205f2l14f7ls.org/]uxywbrlpj[/url]