Доналд Трампын бохир мөнгө угаасан мэдээлэл алдагджээ

Содинокиби (sodinokibi) гэх хакерын бүлгэм Нью-Йоркын хуулийн фирмүүд руу халдлага хийжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт уг хакерууд нь Мадонно, Лади Гага зэрэг одуудын мэдээллийг гартаа оруулж тохирсон хугацаанд шаардсан мөнгийг өгөөгүйн улмаас алдартнуудын хувийн мэдээллийг Дарк Вебд оруулсан байна. Grubman, Shire, Meiselas зэрэг хуулийн фирмүүд нийт 756 Гигабайт хэмжээ бүхий ( өндөр нягтаршилтай хоёр цагийн нэг кино зургаан Гигабайт хэмжээтэй байдаг. ) мэдээлэл алдагдсанаа хүлээн зөвшөөрчээ.

Уг шаардлага анх 21-н сая доллар байсан боловч төлөгдөөгүйн улмаас 42 сая доллар болон ихэсчээ.
Хакеруудын Дарк Веб дэх хаяг дээр Мадонно, Лади Гага, Ники Минаж зэрэг алдартнуудын мэдээллийг ил болгосныхоо дараа: " Дараагийн нийтлэл бол Доналд Трампынх байх болно. Энэ мэдээлэлд Трампын сонгуулийн үеийн мэдээллүүд болон, бохир мөнгөө хэрхэн угаадаг талаархи уул овоо шиг их мэдээлэл байна. Трамп, хэрвээ ерөнхийлөгч хэвээрээ үлдмээр байгаа бол бидний шаардлагыг биелүүлнэ үү. Эс тэгвээс чиний карерын замнал хэзээ ч сэхэхгүйгээр төгсөх болно. Мөн сонгогчидод хандаж хэлэхэд бид та бүхэнд энэ мэдээллийг түгээж болно. Тэгвэл та нар хэзээ ч түүнийг одоогийн ерөнхийлөгчийн нүдээр харахгүй. Эцсийн хугацаа бол нэг долоо хоног." 
Доналд Трамп нь Нью-Йоркын хуулийн фирмийн үйлчлүүлэгч эсэх нь одоогоор мэдэгдэхгүй байгаа боловч зарим холбоотой гэх мэдээллүүд байдаг байна. 
FBI одоогоор уг асуудлыг нухацтайгаар судалж байгаа бөгөөд хуулийг фирмүүдэд хэзээ ч хакеруудын шаардлагыг биелүүлж болохгүй гэх зөвлөгөө өгч байгаа билээ. 
 

Эх сурвалж : Forbes


0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй