Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн түүхэн он цагийн хэлхээс

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм 1925 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар батлагдсанаас хойш 13 удаа шинэчлэгдэн батлагдаж, таван удаа нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийг 27 бүлэг, 224 зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байна. 

Замын хөдөлгөөний дараалал тогтоож, хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн актыг баталсан энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг чанд сахин биелүүлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг найдвартай хамгаалах ач тустай гэдгийг тогтмол санаж, зөв амьдралын хэвшлийг бий болгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 
 


 

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй