Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан хойшлов

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн нэгдэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн хоёрдахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр хойшлуулав. Үүнд:

1.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,

2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй,

3.  Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

1 СЭТГЭГДЭЛ
авлигачид

2020-05-19

Бүгдийг хөөж зайлуулах хэрэгтэй муу улсаа худалдаж гэдсээ дүүргэсэн новшнууд


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй