Г.Батзаяа өвчнөө ялж, эмнэлгээс гарлаа

Цусны хорт хавдар туссан Г.Батзаяад туслах аян өрнөж, цахим орчинд "SaveZaya" гэх хаштаг үүсгэн олон хүн түүнд тус болж сэтгэлийн дэм хайрлаж байсан. Харин Өнөөдөр /2020.05.20/ Г.Батзаяа өвчнөө ялж, эмнэлгээс гарчээ. Энэ тухай түүний ээж Б.Дагиймаа өөрийн цахим хуудаснаа  " Өнөөдөр 5 сарын 20. Хүү маань эмнэлэгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эм уугаад л байх нь.Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгын зон олон , улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд , Дорноговь аймгийн удирдлагууд, Хүүгийн ажлын хамт олон Найз нөхдөд миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа.Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр Хүү маань бослоо.Баярлалаа.!" хэмээн нийтэлжээ. 



 

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй