Ураг төрлийн хамааралтай нэр дэвшигчдийг танилцуулж байна

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 200 гаруй бие даагч нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Түүхэндээ анх удаа хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болох нь. Тэдний дундаас ураг төрөл, ах дүү, хамаатан саднаараа УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй олон хүн байна. Хэн гэдэг нэр дэвшигч ямар намаас аль тойрогт нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгааг дараах мэдээллээр үзүүлье.
АН-ын дарга С.Эрдэнэ түүний хүргэн хүү Г.Энхболд хамт АН-аас нэр дэвшиж байна. Хүргэн хүүгээ хөтлөөд дэвшиж байгаа дараагийн нэр дэвшигч Гарьд Ц.Цэрэнпунцаг, түүний хүргэн “Bloomberg”  телевизийн захирал Э.Долгион нар юм. Ц.Цэрэнпунцаг МАН-аас, Э.Долгион АН-аас нэр дэвшиж байна.



Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, түүний авга эгч НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нэр энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас хамтдаа нэр дэвшиж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамтаар “та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа. 



Ураг төрлийн холбоотой дараагийн эрхмүүд УИХ-ын гишүүн Сү.Батболд МАН-аас, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшинэ. Сү.Батболддын хүү нь Номтойбаярын төрсөн дүүтэй гэр бүл болсон. Нэг айлын хоёр хүргэн энэ удаад дахин нэр дэвшжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт МАН-аас дэвших бол түүний баз хүргэн УИХ-ын гишүүн асан Д.Батцогт АН-аас нэр дэвшин өрсөлдөнө.



2016-2020 оны парламентын танхимд хамт суусан төрсөн эгч дүүс болох УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нар энэ удаад дахин нэр дэвшихээр болжээ.
Харин эгч нь МАН-аас, дүү нь АН-аас нэр дэвшинэ. Төрсөн ах дүүгээрээ УИХ-ын гишүүн болох сонирхол өвөртөлсөн нэр дэвшигчдийн нэрс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансаммбуу, дүү Ш.Батсамбуу нараар үргэлжилж байна. Тэд “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшинэ.



Энэ удаагийн УИХ-ын сонгуульд үеэлүүд хамтран оролцож байна. Тэдний төлөөл нь УИХ-ын гишүүн Х.Нямхбаатар, Л.Оюун-эрдэнэ нар юм. “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар үеэл дүү сэтгүүлч О.Батхандтай хамт нэр дэвшинэ. Ц.Анандбазар МАН-аас, О.Батхандыг АН-аас нэр дэвшүүлжээ.



УИХ-ын гишүүн Х.Баделхан төрсөн эгчийнхээ хүү болох Т.Аубакирын хамт МАН-аас нэр дэвшиж байна.
 

3 СЭТГЭГДЭЛ
Иргэн

2020-05-18

Авгай нууц амрагтайгаа 3.уулаа дэвшээгүй нь их юм үнэн утгаа алдлаа энэ сонгууль гээч нь

Иргэн

2020-05-18

Авгай нууц амрагтайгаа 3.уулаа дэвшээгүй нь их юм үнэн утгаа алдлаа энэ сонгууль гээч нь

Иргэн

2020-05-18

Авгай нууц амрагтайгаа 3.уулаа дэвшээгүй нь их юм үнэн утгаа алдлаа энэ сонгууль гээч нь


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй