Д.НЯМХҮҮ: 37 хүнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны тавдугаар сарын 15-эл ХӨСҮТ-ын вирус судлалын хоёр лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 238 хүнд  шинжилгээ хийлээ. Эдгээр хүмүүст коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 14-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирус илэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байгаа. Үүнээс 17 хүн нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн хэлбэрийн байна. Мөн хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн эмчлэгдэж байгаа юм.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй