Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрээр тусгаарлагдах хугацаа дуусчээ

Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрээр тусгаарлагдах хугацаа өнгөрсөн баасан гарагт /2020.05.08/-нд дууссан билээ. Тэгвэл тэрбээр нийгмийн харилцаанд орж, гадуур хүмүүстэй уулзалт хийж байна. Түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 
Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон юм. Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байсан.
Тиймээс түүнийг тусгаарлалтаас гарсны дараа мөрдөн байцаах ажиллагааг үргэлжүүлнэ гэж АТГ-аас мэдээлсэн юм.
 

2 СЭТГЭГДЭЛ
Irgen

2020-05-14

Ene songuuliin ur dun ard tumnii tald garahgui bol oor argaar l ed nariin esreg bosno doo ard tumnii dord uzeed yahiig harjil bgaarai muusain feodoluud

үнэн

2020-05-14

Би Элбэгдорж шиг гадаадад өвөлжөөд сурцан байсан бол хэн нэгний суудлыг булааж Монголд ирэхээсээ ичээд тэндээ байж л байх байсын.Бас би унаган хотынх, хойно сургууль төгссөн болохоороо ингэж маасайж зургаа авахуулахаас бүр их ичих байлаа


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй