Иргэн У: Хоёр хоног халуун хоол идэлгүй, гадуур хоног төөрүүлж байна

Япон Улсад богино хугацааны визтэй зорчихоор ирсэн болон их, дээд сургуулиа төгссөн залуус хүнд нөхцөлд байна. Эх орон руугаа буцах хүсэлтэй, орон байргүй, идэх хоолгүй, өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байгаа иргэдийн тоо 1000 давжээ. Гэтэл Засгийн газрын зүгээс чартер нислэгээр эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хэд хэдэн шалгуур тавьж иргэдээ авч байгаа ч эдгээр иргэдийн өмнө оочир дайрч, монголдоо ирсэн эрх мэдэлтнүүд цөөнгүй байна. Тухайлбал дөрөвдүгээр сарын 29-ний транзит нислэгээр УИХ-ын гишүүн асан, “Ажнай” группийн ерөнхий захирал Д.Бат-Эрдэнэ, “Жем интернэшнл” группийн захирал, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар багтсан. Д.Бат-Эрдэнэ-ийн хувьд гэр бүлийнхээ хамтаар Хавай аралд арал дээр амарч, зугаалж яваад ийнхүү иржээ. Энэ мэт баячууд өвлийн утаанаас зугтаж гадаадаар аялаж яваад нислэггүй болж орон гэргүй, өдрийн хоолоо ч залгуулах бололцоогүй иргэдийн урдуур дайрч байгаа нь хэр шударга үйлдэл вэ? Япон улсаас иргэн У холбогдож нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй