СУРВАЛЖИЛГА: Хуулийн цоорхойн өмнө хүчгүйдсэн төрийн шийдвэр

2019 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост тосон бумбын нуруунд үйл ажиллагаагаа явуулж байсан “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж, тэмцэл эхлүүлж байсан. Байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн тэмцэл эцэстээ үр дүнд хүрч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.08.12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүст “Сауд гоби коэл транс” ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн.
Түүнээс хойш есөн сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлтийн ажлыг ч мөн хийгээгүй өдийг хүрчээ. Хуулийн цоорхойн өмнө хүчгүйдсэн төрийн шийдвэрээс хариуцлага нэхэж энэ удаагийн сурвалжлагыг бэлтгэлээ.

ШУУД  БИЧЛЭГ ҮЗЭХ: 

 
 

 

 

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй