Хүмүүсийн хоорондын зайг хэмждэг төхөөрөмж зохион бүтээжээ

Бичлэгний эх линк: Bird’s eye

Андрю Нгийн стартап “Ландинг ЭйАи” компани нь хөл хорионы үед хүмүүс хоорондын зайг хэмждэг төхөөрөмж бүтээжээ.

1.8 н метрийн зай: 2020 оны дөрөвдүгээр сарын 17-нд уг стартап нь олон нийтийн газар хүмүүсийн хоорондын зайг мэдэрдэг хоорондын зайгаа барьж буй эсэхийг шалгадаг мэдрэгчээ үзүүлсэн дүрсээ блогтоо нийтэлсэн байна. Баруун талд харагдах шувуун нүд бүхий диаграм нь цэг бүрийг нэг хүнээр дүрсэлсэн ба тэдгээр цэгүүдийн хоорондын зай аюултай хэмжээнд ирвэл тод улаан өнгө болон хувирч байгаа юм. Тус компани Фоксонн зэрэг зарим үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хүмүүс ихээр явдаг үйлчилгээний газарт зориулж хийсэн гэдгээ мэдэгджээ. Мөн уг хэрэгсэл нь хяналтын камерийн системтэй маш хялбараар холбогддог боловч хэрэв хүмүүс хоорондын зай нь аюултай болвол хэрхэн хүмүүст мэдэгдэх талаар судалж буй бөгөөд тэдгээрийн нэг боломжит арга нь хүмүүс бие биетэйгээ хэт ойртвол сэрэмжлүүлгийн хонх дугардаг арга юм. Тайлан нь мөн шөнийн цагаар боловсруулагдаж менежерт ажлийн хэсгийн зохион байгуулалтыг дахин төлөвлөхөд тус нэмэр болох юм хэмээн компанийхан хэлсэн байна.

Далдалтан дотор: Мэдрэгч нь амьдрал дээр ашиглагдаж буй ямар ч хамгаалалтын системтэй холбогдоход бэлэн байх шаардлагатай. Түүний дарагаар сургагдсан төв систем нь дүрс бичлэг доторхи хүмүүсийг сонгож авсны дараагаар өөр нэгэн алгоритм хүмүүс хоорондын зайг тодорхойлох юм.

Ажлын байрны ажиглалт: Энэхүү ойлголт нь шинэ ухагдахуун биш юм.Энэ сарын эхээр, Рютер үүд Амазон мөн уг технологитой төстэй алсын зайнаас агуулахын ажилчидыг хянадаг програм ашиглаж байсан талаар мэдээлэлж байсан билээ. Уг хэрэгсэл нь компаниуд ажилчидаа хянах зорилгоор ихээхэн ашиглаж буй технологийн ангилалад багтсан билээ. Одоогоор зах зээлд бүх ажилчидаа хянадаг эсвэл хэрэглэчидийнхээ дуудлага бүрийг чагнадаг технологиуд нь нийтийн хэрэглээнд аль хэдийн ихээр нэвтэрчээ. Гэвч Ландинг ЭйАи-ийн мэдрэгчүүд шиг системүүд тогтсон дүрэм журмаасаа багахан хазайхад маш их аюул дагуулах болно. Цар өвчний тархалт нь зөвхөн эдгээр технологиудын нэр хүндийг өсгөхөөс өөрцгүй юм.

Найдваргүй ажлын талбар: Уг блогийн нийтлэлд, Ландинг ЭйАи нь уг хэрэглүүрийг “ажилчид болон байгууллагын аюулгүй байдал”-ыг сахихийн төлөө, “Ил тод байдал болон ашиглах бүрэн эрх мэдэл”-тэй үед ашиглагдах тухайд ихээхэн анхаарал хандуулж буйгаа мэдэгджээ. Гэвч уг төсөлтэй төстэй технологиуд нь хакеруудын дайралтын бай болох боломжтой ба одоогоос илүү хор хөнөөлтэй ажиглалтын мэдээлэл цуглуулж болох юм. Өнгөрсөн 12-р сард нийтлэгдсэн ажлын байрны хяналтын өсөлтийн талаархи нийтлэлийг үзвэл, өнөөгийн хиймэл оюун ухаан судлалын газрууд хүмүүст уг техоногийг эсрэгүүцэх чадал байхгүй хэмээн тодотгосон байна. Уг нийтлэлд, “Эдгээр системийн хэрэглээ нь ажил олгогчдын гарт эрх мэдэл болон хяналтыг нэгтгэж, доод түвшний ажилчидад( арьсны өнгөнөөс үл хамааран ) хохирол учруулна.” хэмээн нийтлэгджээ. Өөр нөг талаас авч үзвэл уг технологи нь одоо байгаа тэнцвэрт бүр илүү муу үр дагавар авчирч болох юм.

Эх сурвалж : MIT techreviews 

Б.Мөнхдэлгэрэх


0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй