ТА ЭНД БАЙНА: НИЙГЭМ Гэмт хэрэг

Дэд цэсний жагсаалт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирчээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтсэний 4 нь хүүхэд байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үнс хольсон чанаргүй цемент худалдаалж байжээ

Нэр бүхий иргэд нь СХД-ийн 20 хороо, БГД-ийн 24 хорооны нутаг дэвсгэрт цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж худалдан борлуулж байгааг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

“Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээллийг шалгахад угаартсан байжээ

5 настай Б гэгч нь Монгол гэрт угаартсан байдалтай нас барж, эрэгтэй 29 настай Ч гэгч нь ухаангүй, биеийн байдал хүнд НТТТ-ийн 103-аар нэгдсэн 1-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байна.

ТЕГ-т албан тушаал хашдаг, дэд хурандаа цолтой гэж бусдыг залилдаг этгээдийг барьжээ

Тэрээр албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байжээ.

О.Осоржамаагийн биед 45 настай согтуу Г халджээ

“Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ биед нь халдсан болохыг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Оймсондоо авлигалийн мөнгөө нуусан Н.Баярсайханд хоёр жил найман сарын ял оноолоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүгдэгч Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал боллоо.

Г. ДАГИЙМАА: “Хойд эцэгтээ зодуулж нас барсан охины баруун талын 11-12, зүүн талын 7-11 дүгээр хавирга хугарч бороолсон байсан”

Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гол шалтгаан нь гэр бүл салалт, эцэг, эхчүүд хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаа болон цахим орчинтой холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

"Toyota Prius" маркийн автомашин “Ковштой” мөргөлдөж жолооч хоёр хүн амь насаа алджээ

Энэ сарын 14-18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1407 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1072 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Хуудас 1 -с 11