Сэтгүүлч
Сэтгүүлч - Сэтгүүлч
2022-07-18 • 1м унших

Нийтлэлийн эхэнд гарчигийн тухайд тодотгох нь зүйтэй болов уу. Хатан ээж Д.Сарангэрэл, голланд Г.Амартүвшин ба поп Т.Доржханд гэсэн нь бидний өгсөн нэр бус олноо ингэж нэрлэгдснээс улбаатай юм.

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр тушаалтан, Засгийн газар, УИХ-ын 76 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгож, иргэд хэн нь хэн бэ гэдгийг тольдох боломж олгосон. Үүнтэй зэрэгцэн MEC судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрийн барометрийн судалгаа ч нийтлэгдэж, гишүүдийн рейтинг хаана явааг үзүүллээ.

Иймд бид эдгээр дата дээр түшиглэн улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн чинээлэг гэгддэг Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдийн талаарх тоймыг хүргэж байна.

Г.Амартүвшингийн рейтинг ХАМГИЙН МУУ үзүүлэлтэй байна

MEC судалгааны байгууллагаас гаргасан 2022 оны зургаадугаар сарын улстөрчдийн судалгааны “Сонгогчид өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын  гишүүдийг дахин сонгох эсэх” дээр Хан-Уул дүүргээс сонгогдсон гурван гишүүний хувьд тун тааруу үзүүлэлттэй байна.

Тодорхой хэлбэл, дахиж сонгоно гэдгээр Д.Сарангэрэл 17 хувь, Т.Доржханд 15 хувь, Г.Амартүвшин ердөө 9 хувийн л санал авчээ. 29 дүгээр тойргийн иргэдэд сонгосон гурван гишүүн нь төдийлөн таалагдаагүй бололтой юм.

Дахиж сонгоно гэхээсээ илүү ихэнх нь буюу 42-49 хувь нь мэдэхгүй, 27-33 хувь нь “СОНГОХГҮЙ” гэх хариултыг өгчээ.

Тиймдээ ч судалгааны бусад сонголтууд нь жин дарахгүй, ердөө 9-15 хувийг эзэлсэн байна.

Ковид дэлхий дахинд дөнгөж дэгдэх үед гойд сайн ажиллаж, халдварын голомтыг нухчин дарсан хэмээгдэж, домогт “Хатан ижий” өргөмжлөл хүртсэн Д.Сарангэрэл гишүүний хувьд рейтинг нь яагаад ч юм нөгөө хоёр гишүүнээсээ үл ялиг өндөр байна. Угтаа ковидтой тэмцэх нэрийдлээр улсын төсвийг үргүй зарцуулсан, нийтэд тайлагнаагүй хэмээгдэж, олон нийтийн бухимдлыг төрүүлж, хэсэгтээ шүүмжлэлийн бай болсон нэгэн. Тэр ч бүү хэл ковидын үеийн бүх хүндрэлийг тооцоолж, бэлэн байдлыг хангасан гэж байсан ч дараагийн сайд ажлаа авах үед зуун задгай, жаран хагархай байсан нь ил болсон. Наад зах нь төрөх эмнэлгүүдэд ковид туссан жирэмсэн ээжүүдийг тусгаарлах өрөө бэлдээгүй байсан нь идэр есийн хүйтэнд углааштайгаа эмнэлгээс зөөгдөж, Засгийн газрыг огцруулсан эмэгтэйн асуудлаар илчлэгдсэнийг та бүхэн санаж байгаа биз ээ.

Түүнчлэн ковидын анхны тохиолдол Монголд илрэхэд 85 саяар эмчилж байсан ч сүүлдээ нэг иргэнд зориулж, 160 мянган төгрөгний багц гаргасан зэргээр олны дунд онигоо мэт яригддаг асуудлуудтай ч холбогдож байв.

Жилд тэрбум, тэрбумаар орлого нь нэмэгдэж байдаг “ХАТАН ИЖИЙ”

Хачирхалтай нь, Д.Сарангэрэл гишүүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад буусны дараа АТГ-аас гаргасан 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт түүний гэр бүлийн орлого 926 сая төгрөгөөр огцом нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Жирийн иргэний орлого зуун төгрөгөөр битгий хэл хасах руу орж, бүсээ чангалж буй энэ цагт жил тутам хөрөнгө нь тэрбум шахам төгрөгөөр нэмэгдсээр байгаа нь олны гайхшрал, хардлагыг улам гүнзгийрүүлсэн. 2020 онд өөрийн орлого нь л гэхэд өмнөх жилээсээ /2019/ 4.3 сая төгрөгөөр өссөн бол хадгаламж нь 5.6 сая төгрөгөөр өсөж, 495 сая болжээ. Мөн 2021 оны мэдүүлгээр хадгаламж өсөлтөө хадгалж, 501 сая болсон байна.

Тэр ч бүү хэл цар тахал үргэлжилж, Монгол Улсын эдийн засаг бараг зогсонги байдалд орсон 2021 онд хөрөнгө орлого нь нэг тэрбум давж өссөн, долоон гишүүний нэг нь мөн л Д.Сарангэрэл байв.

Түүний орлого жилийн дотор 1.57 тэрбумаар нэмэгдэж, тэрбумтан гишүүдийн 20-д жагсаж буй юм. Тэдний гэр бүлийн жилийн орлого нь л гэхэд 3.1 тэрбумаар хэмжигдэж байна.

-Г.Амартүвшингийн орлого нь БУУРСАН Ч ХАДГАЛАМЖ НЬ ӨССӨӨР-

Тэгвэл сонгуульд нэр дэвшиж байх үедээ Голланд улсын иргэншилтэй байсан нь ил болж, хэсэгтээ “пакталсан” Г.Амартүвшингийн хувьд мөн л чинээлэг нэгэн. Гишүүн болсныхоо дараа ч хэл аманд өртсөөр байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг сервис” компанид Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон ч өөрөө үүнийг эрс няцаасан. Гэсэн ч дараа нь Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхсүх тус зээлийг хууль, дүрэм зөрчин олгосон байх магадлалтай гэж үзээд, хэргийг нь АТГ-т шилжүүлсэн гэж байв. Ийн халаас нэгтэй гэгдэж байсан дээрх гурван гишүүний хувьд төрийн түшээ болсныхоо дараа ч “ихэр загалууд” гэж хэлүүлтлээ хамтдаа явсан билээ.

Энэ бүх асуудлыг үгүйсгэж, хууль дүрэм зөрчөөгүй, иргэншлээ солиулж байгаагүй гэж “тас гүрийсэн” Г.Амартүвшин гишүүний хувьд анх сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн жилийн орлогоо 263, гэр бүлийн орлогоо 23 сая төгрөг гэжээ. Харин энэ онд өөрийн орлого нь буурч, 72 сая болсон бол дотоодын хадгаламж нь 62 сая төгрөгөөс 122 сая болж, өсчээ. Тэрбээр мөн 14.2 сая төгрөгийн гадаад хадгаламжтай ба энэ нь өмнөх оныхоосоо нэг сая төгрөгөөр өссөн байна. Үүнээс гадна Г.Амартүвшин гишүүн долоон тэрбумаар үнэлэгдэх таван орон сууц, сайн үүлдрийн 100 ямаа, 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд нийт хөрөнгө, орлого нь 9.7 тэрбумаар тоологдож, УИХ-ын тэрбумтан гишүүдийн 9-т эрэмбэлэгдэж байна.

Мөн тэрбээр нийт 9 компанид хувь эзэмшдэг. Тодруулбал, “Тэгш Тайшир групп” ХХК-д 10 хувь, “Мөөжиг органик” ХХК-д 25 хувь, “Монгол сийлбэр” ХХК-д 15 хувь, “Уяач апп” ХХК-д 7.5 хувь, “Амар асар” ХХК-д 10 хувь, “Тэгш булан” ХХК-д 5 хувь, “Вла Монголиа” ХХК-д 10 хувь, “Эрксис Монголиа” ХХК-д 2.6 хувь эзэмшдэг бол оймсны үйлдвэрлэл, гадаад худалдаа, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Би ди нолар” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

Тус компанийг эхнэр Б.Дэлгэрмаа нь хариуцан ажиллуулдаг ажээ. Гэвч 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн тус компанийн тухай гүүглээс англи, монголоор хайсан ч улсын бүртгэлийн мэдээллээс өөр илэрцгүй байгаа нь хачирхалтай.

ПОПУЛИСТ гэгдэж нэрээ алдсан Т.Доржханд

Харин ХҮН-аас УИХ-д ганц суудал авч чадсан Т.Доржханд гишүүний хувьд анх Төрийн ордонд орохдоо л хөгөө чирсэн. Өөрийгөө таниулах сурталчилгаа хийх гэсэн үү, энгийн хүн гэдгээ харуулах гэсэн үү Төрийн ордонд пүүзтэй ирж, асуудал дэгдээсээр гишүүн болсон түүхтэй.

Түүний хувьд залуусын дунд рейтинг өдөртэй, үнэлгээ сайтай байсан ч үг, үйдлээ хэтрүүлж “популист” гэгдээд байгаа.

Тэрбээр жилийн Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Зээл Эм Эн ХХК, Монреимпекс ХХК, Монре Даатгал ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Монре файнаншиал ХХК зэрэг 12 компанид хувьцаа эзэмшдэг. Гэсэн ч жилийн орлого нь 51 сая төгрөг аж. Гэхдээ энэ нь 2020 оныхтой харьцуулбал 37,6 саяар өссөн үзүүлэлт юм. Мөн 2020 онд хадгаламжгүй байсан бол 2021 онд 9 сая 762 мянган төгрөгийг хадгаламжтай болсон гэж мэдүүлжээ. Хэдийгээр түүний хөрөнгө, орлого бусад гишүүдтэй харьцуулахад тийм их биш ч нэг тэрбумаар үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшинтай бөгөөд нэг тэрбум төгрөгийн авлагатай байна.

Түүний хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой хэмээж, "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал зохион байгуулсан. Үүнээс өөрөөр тэр гэж тодотгох ажил ховор билээ.

Нэхэн сануулахад, өнгөрөгч сонгуулиар Хан-Уул дүүргийн нийт 60 хэсгийн хорооны санал хураалтаар Г.Амартүвшин МАН-аас нэгээр буюу 37 мянга 476 хүний саналаар гарч ирж байв. Д.Сарангэрэл гишүүний хувьд 19 хүний саналаар удаалж, хоёроор гарч ирсэн байдаг. Харин “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Т.Доржханд 24449 саналаар гурваар гарч ирж, ХҮН-ыг УИХ-д ганц суудалтай болгосон.

Хэдийгээр иргэд ингэж итгэл хүлээлгэн, сонгосон ч тэдний хийсэн ажил, хэлсэн үг, үйлдэл таалагдаагүй бололтой. Дахин сонгохгүй гишүүдийн жагсаалтад гурвуулаа багтжээ.

Үргэлжлэл бий...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Бэлгийн цөөнхийг доромжилсон зөвлөхөө Япон улсын ерөнхий сайд ажлаас нь чөлөөлжээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийт нутгын 70 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байна
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ҮЙЛ ЯВДАЛ: "2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл" сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“Боби” нохой хамгийн өндөр настай нохой болж Геннисийн дээд амжилтыг эвдлээ
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
Энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16 нд олгоно
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
2023 оны 1 сард Японд Ковид-19 аар нас барагсадын тоо оргилдоо хүрлээ
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
11-15 насны хөвгүүд асаалттай тээврийн хэрэгслээс 3 сая төгрөг хулгайлжээ
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд бид утаандаа хордож, аажмаар үхэж байна
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
Төв банк энэ оны нэгдүгээр сард 519.8 кг алт худалдан авчээ
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
Х.НЯМБААТАР: Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн сүлжээгээр илтэд гүтгэх нь байж болшгүй зүйл
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
102 хүүхэд, 12 эхнэртэй Уганда эр “хариуцлагагүй эцэг” болохоо хүлээн зөвшөөрчээ
2023-02-03 • 1м унших
Мэдээлэл
Хөргөгч шиг нийтийн тээвэртээ өдөр бүрийн 1 цагийг зориулж байгаа манай улсын ард түмний өвчлөл яаж буурах билээ
2023-02-02 • 1м унших
Мэдээлэл
Хичээл эхэлсэн тул томуугийн дэгдэлт нэмэгдэхийг анхааруулав
2023-02-02 • 1м унших
Мэдээлэл
Таксины жолоочийг хутгалан тээшинд нууц Орхон аймагт очжээ
2023-02-02 • 1м унших
Мэдээлэл
ҮЙЛ ЯВДАЛ: “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт” сэдвээр уулзалт зохион байгуулна
2023-02-02 • 1м унших
Мэдээлэл
Онцгой байдлын ерөнхий газар нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна
2023-02-02 • 1м унших
Мэдээлэл
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
"BTS" хамтлагийн Жин цэргийн авьяастны шоунд ТЭРГҮҮН байр эзэлжээ
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
ФОТО: Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын эргэн тойронд
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
Туул голд автомашинтай цөмөрсөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг аварчээ
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
Г.Саруултуяа: Энэ бүх хэрэг менежерийн артистуудтай харьцдаг зохисгүй харилцаанаас болсон
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
Холын замд гээгдсэн үхлийн аюултай цацраг идэвхт бодисын эрэл Австралид үргэлжилж байна
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
О.Цэцэнцэнгэл Португалаас хүрэл медаль хүртэв
2023-01-30 • 1м унших
Мэдээлэл
Э.Даваачимэг монголын багийн анхны алтан медалийг авлаа
2023-01-28 • 1м унших
Мэдээлэл
Н.Учрал гишүүний батлуулсан хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавина
2023-01-28 • 1м унших
Мэдээлэл
Н.Учрал гишүүний хуульд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийн жиргэжээ
2023-01-28 • 1м унших
Мэдээлэл
Эрчим хүчний өндөр тариф, хүйтэн цаг агаарын улмаас Өмнөд Солонгост хүмүүс гэртээ майхан барих б
2023-01-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Мэдээлэл
П.Сайнзориг: Хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо БОЛЬ
2022-10-18 • 1м унших
Мэдээлэл
ШУУРХАЙ: Хорих ангиас оргосон 22, 23 настай хоёр хоригдлыг улс даяар эрэн хайж байна!
2022-08-09 • 1м унших
Мэдээлэл
Update: Японы удирдагч асан Абе Шинзо нас барсан нь батлагдлаа
2022-07-08 • 1м унших
Бүгдийг үзэх