"Миний эхнэр, миний хадам ээж" уран зураг
2023.05.01 •
1м унших
1915 онд Америкийн "Пак" хэмээх хошин шогийн сэтгүүлд нэгэн сонин зураг хэвлэгджээ. Зургийн зохиогч, зураач Уильям Эли Хилл "Миний эхнэр, миний хадам ээж" гэж зургаа нэрлэсэн бөгөөд "Тэд хоёулаа энэ зурган дээр байгаа, тэднийг олоорой" гэж бичжээ. Үнэхээр зураг дээр залуу охины толгойн хэлбэр, хөгшин эмэгтэйн дүр төрхийг хоёуланг нь олж болно. Харагдаж байна уу?
Залуу эмэгтэйн эрүү бол хөгшин эмгэний хамар болно.
Зуу гаруй жилийн дараа Австралийн Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд хуурмаг ойлголтын насны хязгаарыг тогтоожээ. Тэд туршилтандаа 18-68 насны 393 оролцогчийг оролцуулсан бөгөөд хариулагч залуу байх тусмаа зураг дээр охин харсан байх магадлал өндөр байв. Харин ахмад настай хүмүүс хөгшин эмэгтэйг зурган дээр харжээ.