Энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16 нд олгоно
2023.02.04 •
1м унших
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Энэхүү уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, "Цалинтай ээж" хөтөлбөрийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулсан байна.
Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.