Төв банк энэ оны нэгдүгээр сард 519.8 кг алт худалдан авчээ
2023.02.04 •
1м унших
Өнгөрсөн нэгдүгээр сард Монголбанк нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ.
Тодруулбал,
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг
Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан аж.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байжээ.
Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2023/01)
Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2023.01)