Хилийн цэргийн 0303 дугаар анги анх удаа “SOLO” нислэг хийх чадвар эзэмших сургалтыг 30 хоногийн хугацаатай сургалтад хамрагдлаа.
Сургалтаар шүхрийн онол, шүхрийн жолоодлого, техникт нислэгийн хөөрөх болон газардах мэдлэг, дадлага, чадварыг эзэмшин мэргэжлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Нислэгийн үед дагаж мөрдөх үйл ажиллагааны журмыг чанд мөрдөн осол, зөрчилгүй идэвх санаачилгатай сургалтад хамрагдсаныг Монголын Ханглайдинг, Паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Агаарын спортын "Шонхор" клубийн тэргүүн Монгол Улсын шигшээ багийн тамирчин дасгалжуулагч багш А.Батдаваа цохон дурдлаа. Цаашид Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойгоор шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байгаа дасгалжуулагч багш А.Батдаваад ХХЕГ-ын даргын тушаалаар "Хил хамгаалалтад амжилт гаргасны" тэмдгээр шагнаж урамшууллаа. Хилчин шүхэрчдийн “Тэнгэр нь цэлмэг газар нь зөөлөн байх болтугай”
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар