СХД-т 10х12 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг унтраажээ
2023.01.20 •
1м унших
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х12 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.