У. Нинжмаа
У. Нинжмаа - Сэтгүүлч
2023-01-18 • 1м унших

Монголын зарим спортын төрлийн тамирчид Парисын олимпийн эрхээ хэрхэн авах шалгуурыг танилцуулья. Эрхийн төлөөх тэмцэл энэ оноос эхлэх бол 2024 оны хавар гэхэд багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодрох учиртай.

БОКС

Парисын олимпийн боксын тэмцээнийг олон улсын холбоо нь бус, олимпийн хорооноос томилогдсон тусгай комисс зохион байгуулна. Олимпийн эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Ямартай ч ирэх ес, аравдугаар сарыг дамнан зохиогдох Азийн наадмаас манай тивийн боксчид олимпийн анхны эрхээ авна. Тэр ч утгаасаа Азийн наадмын боксын тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй.

Улмаар 2024 он гараад олимпийн эрх олгох хоёр цуврал тэмцээн зохиогдох товтой байна.

Манай боксчид 2016 онд зургаа, 2020 оны олимпод гурван тамирчинтай оролцож байв.

БУУДЛАГА

Нийт 340 мэргэн бууч (170 эрэгтэй, 170 эмэгтэй) Парисын олимпод онч сорино. Нийт оролцох тамирчны тоо Токиогийн олимптой харьцуулахад 20-иор багасчээ.

Буудагчдын хувьд эрхийн тэмцэл хэдийнэ эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Египетэд болсон ДАШТ-ээс нийт 32 эрх эздэдээ очсон.

Эрх олгох дараагийн тэмцээн нь энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Азербайжаны Бакуд болох ДАШТ. Тус тэмцээний олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид эрхээ авах юм. Мөн арваннэгдүгээр сард БНСУ-д болох Азийн АШТ-д эхний хоёр байрт орж гэмээнэ Парисын олимпын тийзээ өвөртөлнө. Улмаар 2024 оны Азийн АШТ манай буудагчдын хувьд эрхээ авах сүүлийн тэмцээн байх болно.

Буудлагынхан өмнөх Токиогийн олимпод дөрвөн тамирчинтай оролцож байв.

ЧӨЛӨӨТ БӨХ

Токиогийн олимпийн нэгэн адил 288 бөх (192 эрэгтэй, 96 эмэгтэй) Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээнд зодоглоно. Олимпийн эрхийг гурван үе шаттай олгох бөгөөд эхнийх нь ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох ДАШТ.

Энэ тэмцээний олимпийн жин бүрийн эхний таван бөх Парисыг зорих эрхтэй болно. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах юм.

Дараагийн боломж нь олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээн. 2024 он гаргаад зохиогдох тус тэмцээний жин бүрийн эхний хоёр байрын эзэд эрхээ өвөртлөх болно.

Улмаар эрхгүй хоцорсон бөхчүүд хамгийн сүүлийн боломж болох дэлхийн тэмцээнд эхний хоёр байр эзэлбэл эрхээ авах юм.

ЖҮДО

Эрэгтэй 186, эмэгтэй 186, нийт 372 жүдоч Парист өрсөлдөх нь Токиогийн олимпоос 16-гаас бага байна. Эрхийн шалгуур өмнөхтэй ижил буюу жин тус бүрийн чансааг үндэслэнэ.

2022 оны зургадугаар сарын 24-нд олимпийн эрхийн онооны систем албан ёсоор бодогдож эхэлсэн бөгөөд 2024 оны зургадугаар сарын 23-нд хаагдах юм. Улмаар жин тус бүрийн эхний 17 байрт бичигдэж буй бөхчүүд Парисын олимпийн эрхээ авна.

Одоогоор Монголын арван бөх олимпын эрхийн бүсэд багтаж байна. Өмнөх олимпод манай жүдочид 14 жингийн 12-т нь эрхээ авч байв.

ДУГУЙ

90 эрэгтэй, 90 эмэгтэй, нийт 180 тамирчин олимпын наадмын замын дугуйн тэмцээнд оролцоно. Эрх олгох гурван шат байгаа бөгөөд эхнийх нь тухайн улсын чансаа юм.

2023 оны аравдугаар сарын чансаагаар

  • 1-5 байрт бичигдсэн орон 4 тамирчин
  • 6-10-т байвал тус бүр 3 тамирчин
  • 11-20-д жагсвал тус бүр 2 тамирчин
  • 21-45-д чансаатай орнууд 1 тамирчнаа олимпод оролцуулах эрхтэй болно.

Манай улс одоогоор дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа бөгөөд энэ байраа оны эцэс хүртэл хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа дугуйн спортоор олимпын эрх авах боломжтой.

БАДМИНТОН

Бадминтончдын Парисыг зорих тэмцэл 2023 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 2024 оны дөрөвдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Энэ хооронд зохиогдсон дэлхийн бадминтоны холбооноос баталсан тэмцээнүүдэд олимпын эрхийн оноо олгох бөгөөд ганцаарчилсан төрлийн эхний 38 байрт эрэмбэлэгдсэн тамирчид эрхээ шууд авах болно.

Үүн дээр нэмэгдээд дэлхийн чансааны 250 дотор багтдаг тамирчдаас таван тивийн төлөөлөл тус бүр хоёр хүн, нийт 10 тамирчин нэмэлтээр эрх авах боломжтой.

Парисын олимпийн бадминтоны тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн үндсэн таван төрлөөр явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 86, нийт 172 тамирчин өрсөлдөх юм.

3Х3 САГСАН БӨМБӨГ

Олимпын наадмын хөтөлбөрт хоёр дахь удаагаа багтаж буй 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман шилдэг баг өрсөлдөнө. Эрх авах анхны шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. 2023 оны арваннэгдүгээр сарын чансааны эхний гурван байрт жагсаж буй багууд эрхээ авах учиртай.

Гэхдээ эхний гуравт жагслаа гээд эрхээ шууд авчихна гэсэн үг биш. Учир нь зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг шууд оруулах эрхтэй учир тухайн хүйсийн багаас нэг эрх хасагдана. Хэрэв зохион байгуулагч Францын эрэгтэй баг чансаагаар эрхээ авчихвал эрэгтэй багуудын эхний хоёр нь л тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг. Харин үлдсэн 10 эрхийн төлөө багууд гурван удаагийн цуврал тэмцээнд хүч сорих юм.

Одоогоор манай эрэгтэй шигшээ дэлхийн чансааны 5-д, эмэгтэйчүүд 11-т бичигдэж байна.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Олимпод оролцох туйванчдын тоо жилээс жилд багассаар байна. Лондон, Риогийн олимпийн хүндийг өргөлтийн тэмцээний нийт квот 260 байсан бол Токиод 196, Парист 120 болон буурчээ.

Тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд медальтнуудаа тодруулдаг байсан нь таван болж мөн багассан юм.

Олимпийн наадамд нэг улс аль нэг хүйсийн таван жингийн гуравт нь л тамирчнаа оролцуулах боломжтой. Эрхийн оноог тооцохдоо чансаа өндөр долоон тэмцээнд өргөсөн үзүүлэлтийг харгалзана.

Эдгээр тэмцээн нь 2022, 2023 оны ДАШТ, 2023, 2024 оны тивийн АШТ, 2023 онд зохиогдох хоёр гранпри болон 2024 оны Дэлхийн цомын тэмцээн юм. Эдгээр тэмцээнд өргөсөн үзүүлэлтээр нь эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт 10 эрх олгох болно.

Эх сурвалж: news.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССЫН ДҮРЭМД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хайлаастын зам тээврийн ноцтой осол: Гурван удаагийн хагалгаанд орсон эмэгтэй ухаан оржээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол, Оросын хилийн таван боомтыг түр хаана
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол улсын шигшээ баг Ази тивийн холимог багийн ангилалд мөнгөн медаль хүртлээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улаанбаатараас Төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Польш улс нутаг дэвсгэртээ НАТО-ын цөмийн зэвсгийг байрлуулахыг хүсч байна
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
УЛСЫН ТӨСӨВТ ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
12 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Айлчлалтай холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг /2024.04.25/ хүртэл түр хязгаарлана
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Элсэлтийн Шалгалтын бүртгэл /2024.04.26/-ны 18:00 цагт хаагдана
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Р.БАЗАР Ц.ЭЛБЭГДОРЖИД СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БОЛОХ 13 САЯ АМ.ДОЛЛАР ӨГСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГЭЭР СААТУУЛАГДАЖ БАЙНА
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ц.Сэргэлэн: Шүүх цахим байвал хакеруудын дайралтад өртөнө Төрд сайн программист байхгүй
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Согтуугаар жолоо барьсан 63 зөрчил бүртгэгдэж, 94 хүнийг эрүүлжүүлжээ
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж, шуургатай байна
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
84-р сургуулийн дөрвөн давхрын цонхоор хүүхэд унажээ
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр 27 жилийн дараа эргэн хөшгөө нээнэ
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хайлаастын орчимд осолд өртсөн таван хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай гэж ГССҮТ-өөс мэдээлжээ
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүчтэй салхи, шороон шуурганаас болгоомжлохыг анхааруулав
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна
18 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЖҮДОЧИД АЗИЙН АВАРГААС ГУРВАН АЛТ, ГУРВАН МӨНГӨ, ТАВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
18 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж, нэг хүн амиа алджээ
18 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
21 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
/2024.04.23/-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
21 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нэг айлын хоёр охины нэг нь амиа алдаж, нөгөө нь амьдрах эсэх нь тодорхойгүй байна
21 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Э.Оюунболд улсын аварга цолоо эгүүлэн авах тухай гомдлыг Дээд Шүүх хүлээж авсангүй
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
Хүүхэд залуучуудын театр /2024.04.25/-нд нээлтээ хийнэ
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
АТГ-аас Сүхбаатар аймгийн удирдлагуудыг авлигын хэргээр шалгаж, саатуулаад байна
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ЫН ЧУУЛГАНААР ИРЭХ 7 ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
“Төрийн банк” ХК ногдол ашиг тараалаа
2024-04-22 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2 Сарын өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
1 Жилийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
С.Бямбацогт сайдын "нүүрсний хулгайн" хэргийг Б.Энхбаяр сайд нуун дарагдуулсан уу?
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Улсын дээд шүүхийн албан хаагчдад шагнал гардууллаа
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
2023-12-28 • 1м унших
Бүгдийг үзэх