Л.Отгондүү
Л.Отгондүү - Сэтгүүлч
2022-09-09 • 1м унших

Дөнгөж их сургуулиа төгсөөд амьдралд хөл тавьж байгаа эм зүйч охин хоёр бөөр нь ажиллагаагүй болж бөөр орлуулах гемодиализын аппаратын ачаар шүд зуун амьдарч байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалан тэтгэх цэл залуухан боловсон хүчин өнөөдөр аймшигт өвчинтэйгөө тэмцэн шаналан хэвтэж байгааг харахад зүрх урагдам. Түүний энэ онош нь Монголд анх удаагаа тохиолдож байгаа ажээ.

Эрүүл саруул байсан охиноо гэнтхэн хүндээр өвдөж, эмнэлгийн орон дээр ийм байдалтай байгааг харсан аав ээж нь зүгээр сууж яахан чадна. Охиныгоо эдгээнэ, бүх зүйл болно, бүтнэ гэсэн найдвараар “Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аварцгаая” хандивын аяныг эхлүүлээд байгаа юм.

Өвөрхангай аймгийн уугуул иргэн Д.Даваацэрэн нь жолооч мэргэжлээр 20 гаруй жил ажилласан улс, орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж яваа нэгэн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байсан тэрээр саяхан том хүүгээ алджээ. Хүүгээ бурхны орон руу үдэж, дунд охиноо хэцүү өчинтэйгөө тэмцэж байгааг харах аав ээжийн сэтгэл зүй хүнд байгаа нь мэдээж. 

Охины аав Д.Даваацэрэн “Олон удаагийн шинжилгээ хийлгэсний эцэст “Good pasture syndrome” /Судасны эмгэг жам/ хэмээх онош тогтоогдож бөөрөнд нөлөөлсөн анхны тохиолдол гэж үзсэн. Тиймээс Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа тул Солонгос улс болон Турк улсад шинжилгээний хариуг илгээсний эцэст Туркын Истанбул хотын “LIV HOSPITAL” эмнэлгээс “Судасны эмгэг жамыг эмчлэн, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг маш яаралтай хийх шаардлагатай байна” гэсэн нааштай хариу илгээсэнд баяртай байгаа. Охиноо аваад заавал явж эмчлүүлнэ. Эцэг хүний хувьд эрүүл саруул болно гэсэн найдлагатай байна. 

Охиноо хүнд байдалтай байгааг хараад хандивын аян эхлүүлэхээс өөр арга байсангүй. Эхнэр бид хоёр хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг. Цалингийн зээл аваад ч эмчилгээний төлбөрт хүрэхгүй болохоор хэцүү шүү дээ.  

Эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах хагалгааны зардалд 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөг шаардлагатай байгаа тул гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад олон хүнийг хандивын аянд маань дэм болоосой гээд гурав дахь хоногтоо Сүхбаатарын талбайд зогсож байна. Харин орон нутагтаа 20 хоногийн өмнө хандивын аяныг эхлүүлсэн.

2021 онд охин маань хүнд өвдөж, эмчлүүлээд явж байх үед хүү маань тэнгэрийн оронд дэвшсэн. Эцэг хүний хувьд нэгийг нь алдчихаад нөгөөг нь ийм байдалтай байгааг харах амаргүй байна.

Охины биеийн байдал муудаад аймгаасаа 10 гаран хоногийн өмнө хотод ирж хэвтэн эмчлүүлээд одоо арай дээрдсэн болохоор эмнэлгээс гарсан. Нэг өдөр өнжөөд эмчлүүлсэн эмнэлэгтээ очиж гемодиализын аппаратад ордог. Эмчлэгдэхэд хэцүү өвчин гэж эмч нар хэлэх ч хүүгийнхээ араас бурханы орон руу явуулахгүйн тулд эцсээ хүртэл зүтгэнэ.

Монголчууд маань их сайхан сэтгэлтэй, ухаантай  юм аа. Чадах чадахаараа л туслалцаа үзүүлж байна. Талбайн урдах түргэн хоолны газар ажиллуулдаг залуу ус, хоол авчирч өглөө. Зарим нь зорьж ирэн хандив өгч байна. Мөн энэ хавиар явж байгаа сургуулийн насны хүүхдүүд зайрмагны мөнгөө хүртэл өгч байгаа нь хайр хүрэм, бахархмаар санагдана.

Орон нутгийн удирдлагууд болон иргэд маань хандив өгч байгаад маш их талархаж байгаа. Мөн хандивын аянд нэгдсэн, нэгдэх гэж байгаа хүмүүсдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэлээ.

Түүнчлэн Д.Даваацэрэн энэхүү аяныг олонд түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархаж буйгаа хэлж байсан юм. Энэ бүхнийг даван туулж байгаа эцэг хүний сэтгэл зүй хүнд байгаа ч үр хүүхдийнхээ төлөө юуг ч сөрөхөд бэлэн түүний эхлүүлсэн хандивын аянд олон хүн нэгдээсэй гэж хүсье. Мөрөөдлөөр дүүрэн залуу насыг аварцгаая.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Yellow news: Зугтсан оросуудын зугааг тайлж яваа монгол охид
6 минутын өмнө • 1м унших
Мэдээлэл
Т.Ням-Очир: Орчин үеийн шийдэл бүхий гэр цэцэрлэг 647,3 сая төгрөгөөр БАРИГДСАН
31 минутын өмнө • 1м унших
Мэдээлэл
АНУ-ын элчин сайдын яам иргэддээ ОХУ-аас аль болох хурдан явахыг АНХААРУУЛЛАА
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Д.Сумъяабазарын 926 сая ам.долларын LRT төсөл УНАЖЭЭ
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй бол тэтгэмж өгөхгүй байх заалтыг хүчингүй болголоо
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ШӨХТГ: "Магнай Трейд" ХХК-ийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болно
19 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй машиныг замын хөдөлгөөнд ОРОЛЦУУЛАХГҮЙ
19 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
19 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар төсөвлөжээ
19 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ж.Сүхбаатар: Түгжрэлд сэтгэлгээний ч түгжээс байна
20 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Сангийн сайдын хүүхдийн мөнгөний талаарх ХОЁР ӨӨР МЭДЭГДЭЛ
20 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
2023 оны төсөв: Засгийн газрын тэглэж, чөлөөлөх ТАТВАРУУД
20 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг Ажлын хороодоор хэлэлцэж байна
21 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ч.Хүрэлбаатар: Валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байна
21 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх нөхцөл байдал үүссэнийг АЛБАН ЁСООР мэдэгдэв
21 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Тариаланчид төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг гэв
22 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Б.Баярсайхан: Би дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш
23 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОХУ-ын иргэнд зодуулсан гэх иргэний биеийн байдал хүнд байна
23 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
""Монголиан транс ложистик" компанийн вагон осолдож, урьдчилсан байдлаар машинист нь согтуу байсан гэдэг мэдээлэл байна"
2022-09-28 • 1м унших
Мэдээлэл
Засгийн газар: 2023 оны улсын төсвийг хэлэлцэж байна
2022-09-28 • 1м унших
Мэдээлэл
Одоогоор 16 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт 181 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна
2022-09-28 • 1м унших
Мэдээлэл
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд ачааны галт тэрэг осолджээ
2022-09-28 • 1м унших
Мэдээлэл
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
2022-09-28 • 1м унших
Мэдээлэл
Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг шалгаж байна
2022-09-27 • 1м унших
Мэдээлэл
Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, тооцоо судалгааг дахин нягтал хэмээн төслийг буцаав
2022-09-27 • 1м унших
Мэдээлэл
Улсын дээд шүүхээс АН-ын маргааныг ЭЦЭСЛЭСЭНГҮЙ
2022-09-27 • 1м унших
Мэдээлэл
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барив
2022-09-27 • 1м унших
Мэдээлэл
"ААН, байгууллагын цахилгааны тарифыг чөлөөлж, айл өрхийнхийг хэвээр үлдээнэ"
2022-09-27 • 1м унших
Мэдээлэл
Монгол Улсын төр засгийн төлөөлөл Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэж, Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв
2022-09-27 • 1м унших
Мэдээлэл
Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ
2022-09-27 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
ШУУРХАЙ: Хорих ангиас оргосон 22, 23 настай хоёр хоригдлыг улс даяар эрэн хайж байна!
2022-08-09 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Дарханы Засаг дарга Б.Азжаргалын хөрөнгө орлого ковидын үед ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Update: Японы удирдагч асан Абе Шинзо нас барсан нь батлагдлаа
2022-07-08 • 1м унших
Мэдээлэл
Генералуудаасаа ИЧСЭН ТӨР
2022-07-19 • 1м унших
Мэдээлэл
ИНЕГ: Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар $70,000 хэмнэж байна
2022-07-05 • 1м унших
Мэдээлэл
УСУГ нэг тэрбумыг “Сод Монгол” руу шилжүүлжээ
2022-05-12 • 1м унших
Контент
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгийн эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
2022-05-10 • 1м унших
Мэдээлэл
"Хортой мах"-ны дуулиан ба ХОРГҮЙ ХООЛ ИДЭХ БОЛОМЖ
2022-06-03 • 1м унших
Мэдээлэл
"Бяцхан охин минь сургуулийн орчинд гэмтэж, одоо өрөөсөн бөөргүй болчхоод байна"
2022-08-12 • 1м унших
Let’s Check сурвалжилга
Өмнөговийн засаг дарга Р.Сэддорж төрийн албыг "ТӨРЛИЙН АЛБА" болгов
2022-05-25 • 1м унших
Мэдээлэл
Нэгэн иргэн Баатарван сувилалийн үнэн төрхийг дэлгэв
2022-08-18 • 1м унших
Let’s Check сурвалжилга
ХҮН ЁСНЫ ХАНДЛАГАД ТАНЬ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ Н.ТАВИНБЭХ САЙДАА!
2022-04-06 • 2м унших
Шууд
Х.БАЯСГАЛАН: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ҮЗЭЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН
2022-04-06 • 2м унших
Мэдээлэл
Хатан ээж Д.Сарангэрэл, Голланд Г.Амартүвшин ба поп Т.Доржханд нарын ГУРВАЛ
2022-07-18 • 1м унших
Контент
Ковид ба бизнес: Бүх данс нь улайж, "суга таяганд орсон" ч бизнесээ босгож чадсан түүх
2022-08-01 • 1м унших
Контент
Хоёр настай охин зургаан настай ахынхаа донор болно
5 Сарын өмнө • 1м унших
Бүгдийг үзэх