Б.Анужин
Б.Анужин - Сэтгүүлч
2022-09-05 • 1м унших

“Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн” гэх зүйр цэцэн үг зүгээр ч нэг ойлголт биш аж. Тогтуун дөлгөөн харцтай, үг бүр нь үнэн агаад сэтгэлийн угаас урсах энэ залууг Ө.Цэрэнтогтох гэдэг.

Тэрбээр хүмүүст номын үр өгөөжийг хүртэхэд онцгой хувь нэмэр оруулдаг нэгэн. Өөрөөр хэлбэл номын цагаан буянг түгээн дэлгэрүүлэгч юм.

Ихэвчлэн тэтгэвэртээ гарсан буурлууд хуучин номны бизнес хийж зогсдогийг мэдэх надад дөнгөж хорь гарч яваа болов уу гэмээр залуу хуучин ном арчилж, арвижуулж, номын хорхойтнуудын хөтөч болж суугааг хараад их л сонирхолтой санагдаж байлаа. Тэрээр бага наснаасаа ном зарж эхэлсэн бөгөөд их сургуулийн завгүй оюутан болсон ч ном зарах ажлаа зогсоогоогүй гэдэг.

Түүний ном зардаг цэг буюу номын мухлаг нь бидний хэлж заншсанаар Багшийн дээдийн хуучин ном зардаг хэсэгт байрладаг. “Номын дэлгүүрт муухай энергитэй, буруу бодол, үйлдэлтэй хүн орж ирдэггүй. Би дандаа эерэг хүмүүсээр хүрээлүүлж байдаг” хэмээн яриагаа эхлэх Цэрэнтогтох. Түүний амьдралыг үзэх үзэл, философи, дотоод ертөнц тэр чигээрээ ном аж.

Бийрэн бичиг болон зураг зурах сонирхолтой эл залуу хүмүүст ном борлуулахаас гадна худалдан авалт хийдэг. Хэвлэгдсэн он болон эдэлгээнээс нь хамаараад үнэ тохирч худалдан авдаг. Харин хичээлийн сурах бичиг жил болгон шинэчлэгддэг болохоор төдийлөн авдаггүй байна. Хуучин номны бизнес гээд л хар ухаанаар бодоход айхавтар ашиг олоод байх нь юу л бол. Үүнийг ч тэрбээр үгүйсгэсэнгүй. Ашиг харж ном зарахаасаа илүү өөрөө энэ ажилдаа дур сонирхолтой, үүнээсээ алхам тутамдаа аз жаргалыг мэдэрч байдаг гэх.

Дэлгүүрээсээ удаан хугацаагаар хол байх дургүй Цэрэнтогтох Төрийн бус байгууллага байгуулж хүмүүсийг үнэ төлбөргүй ном унших боломжийг бүрдүүлэх мөрөөдөлтэй. 23 дахь намартайгаа золгож буй цэл залуухан залуу ийм гэгээлэг мөрөөдлийг өвөртлөн аж төрж байгаа нь юутай сайхан. Өнөөдрийн нийгэм, ард түмний бодит дүр төрх дан ганц хүнсний дэлгүүрээс хагас кг мах, хүнсний ногоо зээлээр худалдаж авч буйгаас харагдахгүй. Олон зүйлээс ард түмний аж амьдрал, өнгө төрхийг тодорхойлж болно. Тухайлбал, Цэрэнтогтохын дэлгүүрт орж ирэх үйлчлүүлэгчдээс цөөнгүй нь “хэрхэн хурдан баяжиж, мөнгөтэй болох вэ” гэх утгатай ном эрж сурдаг байна.

-“Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” хэмээх дөрвөн боть гэгээрсэн ном бичсэн атал бичсэн ном шигээ зөв үйлдэл яагаад хийхгүй байгаа юм бол-

Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа дор сийрүүлье.

-Үнэ төлбөргүй ном уншуулдаг газрыг шоу цэнгээний газар шиг нэмэгдүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж ярьж байна. Зөв шүү?

-Ном унших боломжтой газраас илүүтэйгээр баар цэнгээний газар болон компьютер тоглоомын газрууд шинээр нээгдэх нь түгээмэл. Тэгэх тусам залуучуудын сурах, хөгжих нүдийг хааж, хийж бүтээх үйлийг нь сатааруулж байдаг гэж би хувьдаа үздэг.

Иймээс төр засгаас үнэгүй ном уншлагын газрыг нээх зохицуулалтыг хийх хэрэгтэй гэж боддог. Залуу хүн гэлтгүй хүн болгон түүхээ хүндэлдэг, оюуны эрэл хайгуул хийдэг байвал манай улс өргөжин дэвжинэ. Улс хөгжихийн үндэс нь оюунлаг, өөрийгөө ялж чадсан хүмүүс байдаг. Ядаж л ном бичдэг хүмүүс нь өөрсдөө зөв баймаар байна. Бусдыг соён гэгээрүүлэх үйлсийг ганцхан ном бичихээр хязгаарлах биш бодитоор илүү бодлогын зүйлс хиймээр санагддаг.

Тухайлал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” хэмээх дөрвөн боть гэгээрсэн ном бичсэн. Тийм атлаа бичсэн ном шигээ зөв үйлдэл яагаад хийхгүй байгаа юм бол гэж гайхдаг. Чухам гэгээрсэн лам нараар жишээ авъя л даа. Хамаг амьтны тусын тулд гэдэг атлаа талийгаачдын хойдхыг уншихдаа хүртэл мөнгөөр уншдаг. Уншдаг засал ном нь бүгд тус тусдаа үнийн тарифтай.

-Магадгүй Боловсролын яам бодлогын түвшинд таны хэлээд буйг анхаараад явчихвал болоод явчих юм биш үү. Мөрөөдөл чинь ч хурдан биелэх нь?

-Хэн нэгэнд тусалсан хүүхдийг биш зөвхөн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдийг урамшуулдаг боловсролын системтэй юу ч ярих вэ дээ. Дан ганц олимпиад, тэмцээн уралдаанд оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулах нь “амжилт гаргавал л шагнадаг” гэсэн ойлголтыг хүүхдүүдэд багаас нь суулгаж байдаг. Ингээд хүүхэд ганцаараа мундаг байх гээд “аминчхан сэтгэлгээ”-тэй болдог.

Эсрэгээрээ хичээлийн хоцрогдолтой найздаа ойлгохгүй зүйлийг нь тайлбарлаж өгөх, сурсан мэдсэн шинэ зүйлээ зааж зөвлөх зэрэг хүнлэг үйл хийсэн хүүхдийг урамшуулж, алдаршуулдаг байвал хүүхдүүд багаасаа хүнд туслахын сайхныг мэдэрч өснө. Ийм ирээдүй гэрэлтэй нийгмийг л бүтээнэ. Боловсролын системд хүмүүжил олгох талын хичээлүүд, ном унших дадлыг олгох чиглэлийн үйл ажиллагаа дутмаг байна уу гэж хардаг.

Ө.Цэрэнтогтох хүмүүсийн төдийлөн хөндөж ярьдаггүй бүх сэдвээр чөлөөтэй ярина. Харамсалтай нь яриад суух цаг зав хомсхон юм билээ.

Ард иргэд зөв сэтгэлээр нэгдэх нь чухал болоод байна. Залуучууд улс орныхоо эзэн болох цаг нь болсон” гэх түүний ирээдүйн төлөөх санаашрал, гал цогтой зоригтой үгээр эл сурвалжилгаа ийн өндөрлөе.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 10 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССЫН ДҮРЭМД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хайлаастын зам тээврийн ноцтой осол: Гурван удаагийн хагалгаанд орсон эмэгтэй ухаан оржээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол, Оросын хилийн таван боомтыг түр хаана
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол улсын шигшээ баг Ази тивийн холимог багийн ангилалд мөнгөн медаль хүртлээ
4 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улаанбаатараас Төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад ямар үзлэг, оношилгоо, шинжилгээ багтдаг вэ?
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Польш улс нутаг дэвсгэртээ НАТО-ын цөмийн зэвсгийг байрлуулахыг хүсч байна
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
УЛСЫН ТӨСӨВТ ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
7 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Айлчлалтай холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг /2024.04.25/ хүртэл түр хязгаарлана
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Элсэлтийн Шалгалтын бүртгэл /2024.04.26/-ны 18:00 цагт хаагдана
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Р.БАЗАР Ц.ЭЛБЭГДОРЖИД СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БОЛОХ 13 САЯ АМ.ДОЛЛАР ӨГСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГЭЭР СААТУУЛАГДАЖ БАЙНА
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ц.Сэргэлэн: Шүүх цахим байвал хакеруудын дайралтад өртөнө Төрд сайн программист байхгүй
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Согтуугаар жолоо барьсан 63 зөрчил бүртгэгдэж, 94 хүнийг эрүүлжүүлжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж, шуургатай байна
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
84-р сургуулийн дөрвөн давхрын цонхоор хүүхэд унажээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр 27 жилийн дараа эргэн хөшгөө нээнэ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хайлаастын орчимд осолд өртсөн таван хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай гэж ГССҮТ-өөс мэдээлжээ
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүчтэй салхи, шороон шуурганаас болгоомжлохыг анхааруулав
10 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЖҮДОЧИД АЗИЙН АВАРГААС ГУРВАН АЛТ, ГУРВАН МӨНГӨ, ТАВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж, нэг хүн амиа алджээ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
16 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
/2024.04.23/-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
16 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нэг айлын хоёр охины нэг нь амиа алдаж, нөгөө нь амьдрах эсэх нь тодорхойгүй байна
16 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Э.Оюунболд улсын аварга цолоо эгүүлэн авах тухай гомдлыг Дээд Шүүх хүлээж авсангүй
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
Хүүхэд залуучуудын театр /2024.04.25/-нд нээлтээ хийнэ
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
АТГ-аас Сүхбаатар аймгийн удирдлагуудыг авлигын хэргээр шалгаж, саатуулаад байна
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ЫН ЧУУЛГАНААР ИРЭХ 7 ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
2024-04-22 • 1м унших
Мэдээлэл
“Төрийн банк” ХК ногдол ашиг тараалаа
2024-04-22 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2 Сарын өмнө • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
1 Жилийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
С.Бямбацогт сайдын "нүүрсний хулгайн" хэргийг Б.Энхбаяр сайд нуун дарагдуулсан уу?
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Улсын дээд шүүхийн албан хаагчдад шагнал гардууллаа
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
2023-12-28 • 1м унших
Бүгдийг үзэх