Б.Анужин
Б.Анужин - Сэтгүүлч
2022-08-10 • 1м унших

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2022 оны наймдугаар сарын есны өдөр Баянгол дүүрэгт ажиллав. Тэрбээр цэцэрлэгүүдийн хүртээмж, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгад хийгдэж буй засварын явцтай танилцаж, холбогдох албаныхантай зөвлөлдлөө. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, цонхыг солих зэрэг их засварын ажлууд хийгдэж байна. Өмнө нь Чингэлтэй, Налайх дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянгол, ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт гэх мэтээр нийслэлийн хэмжээнд хүүхдүүд тохитой, дулаан орчинд сурах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн барилгаас гадна угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй байна.

Хотын даргын зүгээс хамгийн түрүүнд хүүхдүүд хамгийн их цагийг өнгөрөөж буй сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах чиглэл өгсний дагуу дээрх дулаан алдагдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 23 мянган хүүхэд бий. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүд хамтран төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 600 орчим хүүхдэд цэцэрлэг, анги танхим хүрэлцээтэй биш байна гэсэн судалгаа гарсан. Анги өргөтгөх, засварлах, байр түрээслэх гэхчлэн бүхий л арга хэмжээг авч байна.

3, 4 дүгээр хорооллын барилгууд 1970-1980 оных байдаг бол Төмөр зам орчимд 1960-аад онд баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгууд нь нэлээд муудсан. Тэдгээрийн нэг нь бидний 157 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгийг дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамруулж, дээвэр, дулаан алдалт, фасадын засварыг хийсэн.

Одоо дотор засварууд үлдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдсэн учир есдүгээр сарын нэгэн гэхэд хүүхдүүдээ хүлээж авах болно. 

Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа: 1991 оноос монгол цэцэрлэг болон ажиллаж эхэлсэн. 14 бүлгийн 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 48 багш, ажилтантай цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт төсөл хэрэгжихээс өмнө цэцэрлэгийн нөхцөл байдал асар хүнд байсныг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа. Өвлийн улиралд тасалгааны температур 11-12 хэмээс хэтэрдэггүй, дулааны алдагдал ихтэй байсан тул их засвар хийж байгаа юм. Түүнчлэн хүртээмж өндөртэй цэцэрлэг учир 440 сая төгрөгийн дотор засварыг хийх болсонд баяртай байна.

Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул: Манай цэцэрлэг 1991 онд ашиглалтад орсон, эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ганц цэцэрлэг учраас ачаалал байх ёстойгоосоо хоёр дахин их байдаг. Энэхүү төсөл манай цэцэрлэгт хэрэгжсэнээр хүүхдүүд дулаан орчинд сурах боломжтой болж байна. Сурах орчин нөхцөл сайжирснаар хүүхдүүдийн дундах өвчлөл буурч, хичээлдээ таслахгүй явах боломж бүрдэж, сурлагын таатай орчин бий болж болно. Үүнд их баяртай байна.

Тэгш бүрэн констракшн ХХК-ийн талбайн инженер Ж.Тунгалаг: Энэхүү орон сууц нь 1977 онд баригдсан хуучны барилга бөгөөд дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог байсан. Тиймээс Дэлхийн банкны төслөөр гадна фасадын засвар, дээврийн засварыг хийж байна. Өмнөх жил 2А байранд хийсэн засвар, үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа. Энэ жилийн хувьд ч чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Г.Байгалмаа: Манай байр өвөлдөө маш хүйтэн байдаг. Дулаалга хийснээр ирэх өвлөөс дулаан өвөлжинө гэж итгэж байна. Засварын хувьд хамгийн чанартай сайн хөөсөнцөр ашиглаж байгаад баяртай байна. Зургаадугаар сард эхэлсэн засварын ажил урагштай сайн хийгдэж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
39 дүгээр сургуулийг татан буулгах уу, газрыг нь булаасан Д.Бат-Эрдэнэд хуулийн хариуцлага хүлээлгэх үү?
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Чехийн Прага хотод Чингис хааны үзэсгэлэнг гаргана
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол Улс одоогийн байдлаар олимпын 13 эрх аваад байна
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Сонсголонгийн гүүрний нэг талын чиглэлийг өнөөдөр /2024.04.25/-ны 23:00 цагаас түр хааж, засварлана
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд нөөцийн махыг гулуузаар нь худалдана"
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ХАНГАЙ ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭМШИГЧИД ШААРДЛАГА ТАВИЛАА
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
“Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааны шагналыг бөхчүүд рүү шилжүүлэн, ажиллаж байна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Гэмт хэргийн хот" киноны 4-р анги өнөөдөр нээлтээ хийнэ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ДОРНОГОВЬД АМИА АЛДСАН 12 НАСТАЙ ОХИНЫ ӨМГӨӨЛӨГЧ Л.БАТТОГТОХ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ГАЛ УНТРААХ ДРОН, РОБОТ, ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИНЭЧИЛНЭ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
“АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛТНЫ ГЭМТ ХЭРГИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЯРИГДАЖ БАЙГАА“
2024-04-24 • 1м унших
Гадаад мэдээ
Солонгосын "анхны бөгөөд хамгийн том" секс фестиваль цуцлагджээ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
10 хүн тутмын гурав нь бүрэн тоноглогдсон хувцастай
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ЗГ: “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Чингэлтэй дүүргийн бүх хороог теле камерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурчээ
2024-04-24 • 1м унших
Гадаад мэдээ
ГЕРМАН: Хятадын тагнуул байж болзошгүй гурван хүнийг баривчилжээ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшлогдов
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Сургуулийнхаа 4 давхрын цонхоор унасан охины биеийн байдал хэвийн байна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно"
2024-04-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хулгайчыг хамгаалдаг цагдаа
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Ихэнх нутгаар нойтон цас, бороо орж шуурна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
УДШ нэр дэвшигчдийн лавлагааг олгож эхэллээ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Аргын тооллын 24, Буд гараг. Билгийн тооллын 16
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Энэ онд Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана"
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ КОМИССЫН ДҮРЭМД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2024-04-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
С.Бямбацогт сайдын "нүүрсний хулгайн" хэргийг Б.Энхбаяр сайд нуун дарагдуулсан уу?
2023-12-28 • 1м унших
Бүгдийг үзэх