Б.Анужин
Б.Анужин - Сэтгүүлч
2022-08-08 • 1м унших

Гэр орон, сууц хашаа, ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөлийг бүрдүүлэн хороо дүүрэг, бусад айл өрхүүддээ туршлага болохуйц амьдардаг, нийслэлийн шилдэг өрх Ж.Тогоонтөмөрийнхийг www.check.mn -ийн "Эерэг сурвалжилга" онцолж байна.

Өөдлөх айл үүднээс гэдэгчлэн Ж.Тогоонтөмөр гуайнх Баянзүрх дүүргийн 27-р хороондоо өнгө нэмэх шиг хашаа, хаалганаасаа эхлээд ялгарна.

15 жилийн өмнө газрын уруу байрлалтай, модон жорлонгоос өөр юмгүй, дөрвөн тал нь нурж унасан хашаанд нүүж ирж байжээ. Ингээд газраа тэгшилж, цементэн хана босгож, өнөөдрийн энэ тохилог байшингаа барьсан байна. Тэд байшин сууцаас эхлэн ногоон байгууламжаа ч мөн өөрсдийн гараар бүтээжээ. Нүүж ирсэн цагаасаа эхэлж мод бут, өнгө өнгийн цэцэг тарьж, граш, нохойн хороог хүртэл тусад нь барихын зэрэгцээ дугуйны обуд, хаягдал төмөр зэрэг дахивар материал ашиглан гадна орчноо цэцэрлэгт хүрээлэн адил тохижуулжээ. Тэр ч байтугай модон жорлонгийн хажуугаар өнгийн цэцэгс тарьсан нь үлгэрт гардаг бяцхан цэцэрлэг шиг харагдав.

Гэрийн эзэн Ж.Тогоонтөмөр "Хашаан доторх моднуудаа анх нүүж ирснийхээ дараа бүгдийг нь нэг дор тарьсан. Өндөр ургахаар нь дээрээс хайчилж, янзалдаг юм. Анх мод тарихдаа сайн тооцоололтой тарихгүй бол зай талбайндаа багтахгүйд хүрнэ. Мод болон цэцгээ өглөө оройн цагаар наргүй үед усалдаг. Арчилгаа их шаардаад байдаггүй. Мөн хүүхдийнхээ тоглох орчинг бүрдүүлэхийн тулд цэцэрлэгжүүлж, саравч барин, дотор нь бүдүүн ширхэгтэй элс хөдөөнөөс авчирч хийсэн" хэмээн өгүүллээ.

Эднийх хашаандаа зөвхөн мод, цэцэг тарих биш, амьдарч буй орчноо стандартын дагуу тохижуулсан Нийслэлийн шилдэг өрх юм. Хашаандаа камер суурьлуулж, мөн өнгө үзэмжийг сэргээн засварласан байдал нь эрхгүй анхаарал татах ажээ.

Хоёр давхар байшингийн хажууд гэрийн эзэгтэйн хийсэн нарыг дүрсэлсэн чимэглэл бий. Мөн мөөг, зараа, гахай, гангар хунгийн дүрс бүхий цэцгийн савыг гэрийн эзэгтэй дан цементээр урлажээ. Тэрээр хунгийн дүрстэй цэцгийн савыг захиалгаар хүмүүст хийж өгдөг гэнэ. Н.Мөнхцэцэг эгчийн хүч хөдөлмөрөө шингээн хийсэн урлангууд хашаанд үзэмж нэмжээ.

Энэ тухай Н.Мөнхцэцэг "Бидний хөдөлмөрийг хүмүүс сайшаах тусам зүгээр суух эрхгүй болж байгаа юм. Нэмж юу хийвэл хашаагаа улам гоё болгох талаар зөвлөлдөөд дараагийн ажлаа эхлүүлдэг дээ. Хашаандаа арван нэр төрлийн цэцэг тарьсан байгаа. Эдгээр нь арчилгаа бага шаарддаг бөгөөд өөрсдөө сайхан ургаад л ирдэг. Түүнчлэн хүний биед болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг онцгой ач холбогдолтой юм. Манай хашаанд уур бухимдалтай орж ирсэн хүн бухимдлаа мартаад гардаг. Таагүй зүйл ярих гэж орж ирсэн хүн арай бага зүйл ярих жишээтэй. Хүүхдэд багаас нь цэцэг болон байгаль орчноо хайрлах сэтгэл, хүний хөдөлмөрийг хүндлэх чанарыг суулгачихвал хүүхдүүд цэцэг тасална гэж байдаггүй. Манай хүүхдүүд тасарчихсан цэцэг байвал бариад л гүйгээд ирнэ. Гэр хороололд ийм л хүмүүжил явагддаг. Хүн хараад хөмсгөө зангиддаг биш, баяр баясал бэлэглэдэг орчинг хүмүүс бүрдүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

Тэд ирэх намраас байшингийн ард ямар мод тохиромжтойг судалж, грашан дээрээ хүлэмж байгуулан, гүзээлзгэнэ тарихаар төлөвлөж байгаа гэнэ.

Орон сууц гэлтгүй гэр хороололд хашаа, байшингаа тохижуулж, тав тухтай орчин бүрдүүлж, сайхан амьдарч болдгийг үлгэрлэсэн  Ж.Тогоонтөмөр гуайнх шиг айл нийслэлд нэлээд бий. Тэдний хөдөлмөрч, бүтээлч байдлаас суралцаж, мөрөөдлийн орчноо хүссэнээрээ бүтээж, эко жишиг бүтээж чадвал хотын захын гэр хороололд ямар тансаг амьдарч болдгийг энэ удаагийн сурвалжилгаар харуулахыг зорилоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Хаан банкны харилцагчид таксины, хоолны тооцооны БАРЬЦААНД БАЙНА
4 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АЗИ: Эзгүй арал дээрх галт уул дэлбэрсний дараа Индонез улс цунамигийн аюулыг зарлажээ
5 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
БАРИМТ: Улсын арслан Э.Оюунболд "Аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хассан допингийн асуудал"-аар Улсын Дээд шүүхэд хандлаа
6 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол улсын дөрвөн тамирчин олимпын эрхийн тэмцээнд шөвгөрлөө
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол хэл бичгийн дахин шалгалт /2024.08.17/-нд болно
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хүүхдийн паркийн тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсжээ
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хөвсгөл нуурын бохирдлыг судлахад улсын төсвөөс 150 сая төгрөг зарцуулна
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САН”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
8 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хариулт авлаа
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэхээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Их дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчилжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Израилийн тал Ираны нутаг дэвсгэрт цохилт өгчээ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Xилийн отрядыг нүүлгэн газрыг нь хятадуудад өгнө гэх мэдээлэл тараасан Б.Бат-Эрдэнэд хорих ял оноолоо
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Сэлбэ голоос 50 орчим насны эмэгтэйн цогцос олджээ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг /2024.05.01/-нд нээлттэй товложээ
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийт нутгаар хүйтэрч бороо, нойтон цас орно
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Р.БАЗАР 13 компанийнхаа дансаар мөнгө угаасан байж болзошгүй байна
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНГЛИ: Өсвөр насныхны хүүхдүүдэд тамхинаас гаргах наалт наахыг санал болгоно
2024-04-18 • 1м унших
Гадаад мэдээ
АФРИК: Үхлийн аюултай синтетик хар тамхины хэрэглээ нэмэгдсэн тул Сьерра-Леон улсад онц байдал зарлалаа
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
Парисын олимп 100 xоногийн дараа болно
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
Р.Базарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
Энэ долоо хоногийн амралтын өдрөөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 25 БАЙРШИЛ
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
Хаврын сүүл сарын шинийн 10, хар хулгана өдөр
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна
2024-04-18 • 1м унших
Мэдээлэл
“Бидний хариуцлага-Бидний ирээдүй 3” аян СХД-т зохион байгуулагдаж байна
2024-04-17 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
С.Бямбацогт сайдын "нүүрсний хулгайн" хэргийг Б.Энхбаяр сайд нуун дарагдуулсан уу?
2023-12-28 • 1м унших
Мэдээлэл
Улсын дээд шүүхийн албан хаагчдад шагнал гардууллаа
2023-12-29 • 1м унших
Мэдээлэл
Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
2023-12-28 • 1м унших
Бүгдийг үзэх