М.Болор
М.Болор - Сэтгүүлч
2022-08-05 • 1м унших

    Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд  түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Архангай аймагт ажиллаж байна. 

Генетик судалгаа: 50 гаруй  булшийг судалж үзэхэд хоёр гэр бүлийн таван үеийн үр удмыг нутаглуулсан байсан

Энэ үеэр МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал Ц.Төрбат Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолборын талаарх тайлбартаа "энэ газарт жирийн иргэдийг нутаглуулдаг байсныг тодотгоод эдгээр булшнууд нь энэ хошууны баруун талын гүн жалга бүхий өндөрлөг дэнж газарт жалганы хоёр эргээр байрладаг. Зүүн дэнжийг бүхэлд нь малтсан. Булшны нүхний гүн 5 метр орчим бөгөөд нутаглуулж буй хүний хөрөнгө чинээгээс хамаарч давхар австай, тэдгээр нь уран нарийн хийцтэй байдаг. Нутаглуулж буй хүмүүсийг зүүн зүгт хандуулан оршуулдгаараа онцлогтой. Зүүн талын 50 гаруй  булшийг судалж үзэхэд хоёр гэр бүлийн таван үеийн үр удмыг нутаглуулсан байсан нь генетикийн судалгааны үр дүнгээр илэрсэн" гэв.

зураг

Мөн тэрбээр, "Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн оршуулгын цогцолборын онцлог нь ваар сав ихээр илэрдэг явдал. Нэг булшнаас дунджаар дөрвөн ваар сав олддог бөгөөд Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй таван төрлийн шавар, сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулдаг. Түүнчлэн судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор, хэрэглэгдэхүүн илэрсний дотор

13 дугаар булшнаас боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зооснууд, гоёл чимэглэлийн хээ, чимэглэлтэй мөнгө, алтан ялтсууд, алтан ээмэг, 17 дугаар булшнаас бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан байдаг.

Бидний судалгааны гол зорилго нь Хүннүгийн үеийн овгийн бүрэлдэхүүн бүтцийг судлах, генетикийн судалгаа хийхэд чиглэдэг" гэдгийг онцлов.

зураг

Дараа нь тус ажлын хэсгийнхэн Батцэнгэл суман дахь Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламжтай танилцжээ. Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж болон Талын гурван хэрэм нь нийтийн тооллын нэгдүгээр зуун буюу одоогоос 2100 жилийн өмнө Хүннүгийн үеийн хаадын Төрийн хэмжээний тахил хийдэг байсан. Баруун, зүүн, төв гэсэн гурван хэсгээс бүрддэг  юм байна.  

Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн багш доктор, дэд професор Т.Идэрхангай Хүннүгийн нийслэл Луут хотын туурийн талаар танилцуулахдаа, "Архангай аймгийн Өлзийт сумын нутагт оршдог Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн хотын туурийг Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотынх гэж үзэж байгаа. 2019 оны 07 дугаар сард энэ газраас ханз бичигтэй ваар олсон. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг шанью гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг нэн даруй малтах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотолсон. Хамгийн чухал нь “Тэнгэрийн хүү-Шаньюй” гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэсэн байна. Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн “Тэнгэрийн хүү Шаньюй тэнгэр мэт өнө мөнх мянга түм насал” гэсэн бичигтэй ваар илэрсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татсан" хэмээв.

зураг

Түүнчлэн 2021 оны малтлагаас хаад ноёдод, албатууд нь үнэнч байх ёстой гэсэн утга бүхий бичээстэй ваар олдсон байна. Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд, өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, энэ нь хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачдын үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон.

Хүннүгээс өмнөх улсууд нь хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор олдоогүй. Хамгийн эртний, анхны давхар хэрэмтэй энэ хот нь 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан. Хааны зуны том ордон малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон. Олдвороос 50,000 гаруй ваарны хагархай олдсон. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооных нь  бүтэн байсан гэдгийг доктор, дэд професор Т.Идэрхангай дурдав.

Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Хүннү гүрний нийслэл “Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар татсан  хамгаалалтын төмөр хашаа болон Соёл, мэдээллийн төвийн барилгын явцтай танилцлаа.

 зураг

зураг

Соёлын дэд сайд М.Батбаяр энэ талаар, "Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар 300х250 метрийн хэмжээтэй хамгаалалтын төмөр хашаа барьсныг танилцуулахын зэрэгцээ Соёл, мэдээллийн төвийн барилга угсралтын ажил бүрэн дуусгасныг онцлов. Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт орших түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, танин мэдэхүйн ач холбогдолтой археологийн томоохон дурсгалыг сонгож, судалгаа, сурталчилгаа, соёлын аялал жуучлалын сүлжээ байгуулахаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэв.  Тус төв нь гадаад, дотоодын аялагч, жуулчдад дурсгалын талаарх үнэн зөв мэдээллийг өгөх, археологийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан таниулахын зэрэгцээ тав тухтай орчинд олон талын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой аж.

зураг

зураг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр, "түүхийн гэрч болсон ховор нандин өв, соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар орчин цагийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь энэ цагийн та бидний эрхэм үүрэг. Монгол төрийн бодлогын төвд түүхийн үнэт өв, соёлыг сурталчлан таниулах, чадварлаг боловсон хүчний нөөц бэлтгэх, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудал байсаар ирсэн" гэдгийг тодотгосон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 1.9 хувиар буурлаа
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ирэх сард 71 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно
7 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Дүрэмт хувцасны үнэ өмнөх жилүүдээс 40 ХУВИАР нэмэгджээ
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ДАХИН ШИНЭЭР ГАЗАР ОЛГОХГҮЙ
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“Ривер бийч” ХХК-д хүүхэд гэмтээж болзошгүй зөрчил илэрчээ
8 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийг цагдан хорьжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
“KFC”-д хордсон гэх иргэний гомдлоор шалгахад бүтээгдэхүүний дээжээ устгасан байжээ
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Газрын тосны стандартыг сайжруулахад БНСУ хамтарч ажиллахаар боллоо
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
НМХГ: Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ШӨХТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байна
9 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
АТГ-т долоо хоногийн дотор 187 авлигын дуудлага, мэдээлэл иржээ
11 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
БШУЯ: Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Танилц: 16:00 цаг хүртэл ажиллах ковидын эсрэг вакцины цэгүүдийн БАЙРШИЛ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
"Сайжруулсан шахмал түлшний 70 мянга, мидлингийн 100 мянган тоннын нөөцтэй"
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
ХӨСҮТ 9 ажилтандаа 20 сая төгрөгийн байрны урьдчилгаа олгохоор шийдвэрлэжээ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Сэлбэ гол дагуу ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Яармагийн урд замыг ӨНӨӨДӨР нээнэ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
15-29 насны хүүхэд, залуусын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байгаа нь АН-ынхны АЧ ГАВЬЯА гэчихвүү дээ!
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “ free style”
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Согтуугаар жолоо барьсны улмаас осолдож, 10 настай хүү амиа алджээ
13 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага 233 хэргийг яллах дүгнэлт гаргалаа
14 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Хог тээврийн үйлчилгээнд ПАРК ШИНЭЧЛЭЛ хийгдлээ
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна
15 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг "галын хайчаар" биш цахимаар авдаг болно
2022-08-10 • 1м унших
Мэдээлэл
Оргосон хоригдлууд олдоогүй байна, ЦЕГ-аас орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ
2022-08-10 • 1м унших
Мэдээлэл
“Баянбуурал”, Баян хангайн хүүхдийн зуслан, “Аваргууд” амралтын газарт зөрчлийн хэрэг үүсгэлээ
2022-08-10 • 1м унших
Мэдээлэл
ЗГ: Хөшигийн хөндий рүү ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ нүүлгэхээр шийдвэрлэлээ
2022-08-10 • 1м унших
Мэдээлэл
Баянгол дүүргийн 157-р цэцэрлэгт 440 сая төгрөгийн засвар хийхээр боллоо
2022-08-10 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
ШУУРХАЙ: Хорих ангиас оргосон 22, 23 настай хоёр хоригдлыг улс даяар эрэн хайж байна!
2022-08-09 • 1м унших
Мэдээлэл
Дарханы Засаг дарга Б.Азжаргалын хөрөнгө орлого ковидын үед ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Update: Японы удирдагч асан Абе Шинзо нас барсан нь батлагдлаа
2022-07-08 • 1м унших
Мэдээлэл
Генералуудаасаа ИЧСЭН ТӨР
2022-07-19 • 1м унших
Контент
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгийн эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
2022-05-10 • 1м унших
Мэдээлэл
"Хортой мах"-ны дуулиан ба ХОРГҮЙ ХООЛ ИДЭХ БОЛОМЖ
2022-06-03 • 1м унших
Мэдээлэл
УСУГ нэг тэрбумыг “Сод Монгол” руу шилжүүлжээ
2022-05-12 • 1м унших
Let’s Check сурвалжилга
Өмнөговийн засаг дарга Р.Сэддорж төрийн албыг "ТӨРЛИЙН АЛБА" болгов
2022-05-25 • 1м унших
Мэдээлэл
ИНЕГ: Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар $70,000 хэмнэж байна
2022-07-05 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Сэжигтэн этгээдүүд 18 настай байжээ
2022-05-16 • 1м унших
Мэдээлэл
Хатан ээж Д.Сарангэрэл, Голланд Г.Амартүвшин ба поп Т.Доржханд нарын ГУРВАЛ
2022-07-18 • 1м унших
Контент
Ковид ба бизнес: Бүх данс нь улайж, "суга таяганд орсон" ч бизнесээ босгож чадсан түүх
2022-08-01 • 1м унших
Let’s Check сурвалжилга
ХҮН ЁСНЫ ХАНДЛАГАД ТАНЬ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ Н.ТАВИНБЭХ САЙДАА!
2022-04-06 • 2м унших
Шууд
Х.БАЯСГАЛАН: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ҮЗЭЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН
2022-04-06 • 2м унших
Мэдээлэл
"MINT" шөнийн клуб үйлчлүүлэгчдэдээ “бохир” мөс өгдөг үү?
2022-07-08 • 1м унших
Мэдээлэл
Борлуулагдаагүй үлдсэн нөөцийн махыг төрийн албан хаагчдад зарна
2022-06-02 • 1м унших
Мэдээлэл
Х.ЯНЖИНГААЖИД: Хөх инээд, харуусал хоёрыг зэрэг хүргэж байна
2022-04-26 • 5м унших
Мэдээлэл
Сэрэмжил: Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив гуйж, бусдаас 5 сая гаруй төгрөг шилжүүлэн авчээ
2022-05-03 • 1м унших
Мэдээлэл
Дэлхийн 12 улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчин хэр аюултай вэ?
2022-05-21 • 1м унших
Бүгдийг үзэх