Цахим орчинд нэр бүхий хаягаас "Төрөөд удаагүй байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээхэд бэрх байна" гэсэн зар оруулсан эзнийг олж тогтоохоор шалгаж байгаа тухай мэдээлэл түгээд байсан билээ.
Тэгвэл, хүүгээ өргүүлнэ гэж зар тавьсан гэх эмэгтэйтэй холбогдоход "Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар ч хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Цагдаад гомдол гаргана” гэжээ.
Тус зарын дор олон хүн сэтгэгдэл бичсэн төдийгүй, цагдаад хандсан талаар илэрхийлжээ. Гэвч тус эмэгтэй цахим хаягныхаа кодыг санахгүй байгаа учир зарыг устгаж чадахгүй байгаа аж.