Admin
Admin - Сэтгүүлч
2022-03-30 • 15м унших

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон зарим зүйлийн талаар ярилцлаа. - Нийслэлд томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хоногт хэчнээн хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж, үйлчилгээ авч байна вэ? - Томуугийн мэдээллийг эмнэлгийн орны хэвтэлт, амбулаторийн үзлэг гэсэн хоёр төрлөөр гаргадаг. Орны мэдээг өдөр тутам гаргаж байгаа. Мөн амбулаторийн мэдээг долоо хоног тутмаар гаргадаг. Энэ долоо хоногийн хувьд нийт амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт. Үзүүлж байгаа хүүхдүүдийн хувьд, 0-4 насны хүүхдүүд 60 орчим хувийг, 5-9 насны хүүхдүүд 20 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт үзлэгийн 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа. Эмнэлгийн орны хэвтэлт гуравдугаар сард маш өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор бид орны зохицуулалт хийгээд явж байна. Харин энэ долоо хоногоос эмнэлэгт хэвтэх нь буурах хандлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1,810 орчим ор дэлгэснээс 1,413 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. - Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байна гэлээ. Энэ хэр өндөр үзүүлэлт вэ? - Томуугийн халдварын амбулаторийн үзлэгийн эзлэх хувьд үндэслэн ямар арга хэмжээ авах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалаар зааж өгсөн байдаг. 0-5 орчим хувийг эзэлж байх үед эмнэлгүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч, 10-14 хувь хүрэхэд карантин тогтоодог журамтай. Өмнөх жилүүдийн нөхцөл байдлыг харахад, амбулаторийн үзлэг, хэвтэлтийн тоо шууд хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл, амбулаторийн үзлэг нэмэгдэхэд дагаад орны ачаалал нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд амбулаторийн үзлэг 13.8 хувьд хүрчихсэн байхад эмнэлэгт хэвтэлт буурч байгаа. Үүнээс хүүхдүүдийн өвчлөл хөнгөн хэлбэртэй байна гэж дүгнэж болно. Өнгөрсөн жилүүдийн туршлагаар бол өдийд карантин тогтоох ёстой. Энэ жилийн хувьд удахгүй хүүхдийн амралт эхэлнэ. Амралт эхлэхээр өвчлөл буурдаг зүй тогтол байдаг. - Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдээ эмнэлэг хүлээн авч чадаж байгаа юу? - Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдээ хүлээн авч байгаа. Хүмүүс коридорт хүүхэд авлаа гэж гомдол гаргадаг. Шөнө оройн цагаар нэг дор олон хүүхэд ирсэн тохиолдолд бид өвчтэй хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг харгалзаж, ор хүрэлцээгүй үед коридорт авах тохиолдол байдаг. Гэхдээ тухайн хүүхэд эмнэлгээс гартлаа коридорт байдаггүй. Ор сулрангуут өрөөнд оруулдаг. Одоогийн байдлаар ор хангалттай хүрэлцэж байгаа. - Эмч, сувилагчдын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор анагаахын төгсөх курсийн оюутнуудыг ажиллуулж байгаа гэж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн сургуулийн хэчнээн оюутан ажиллаж байна вэ? - Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор хүний нөөцийн дутагдал үүсэж, ялангуяа сувилагч, тусгай мэргэжлийн хүмүүс хомсодсон. Иймээс бид ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС, “Этүгэн”, “Ач” гэх мэт сургуульд хүсэлт тавьж, тодорхой тооны сувилагч, мэргэжилтнүүдийг ажиллуулсан. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн гурав, дөрөвдүгээр курсийн 40 гаруй оюутныг авч, ажиллуулж байна. Мөн зургаадугаар курсийн оюутнуудыг нэгдсэн эмнэлгүүдэд, АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа зургаан эмчийг ажиллуулсан. Түүнчлэн “Этүгэн” сургуулийн сувилахуйн 120 оюутан эмнэлгүүдэд ажиллаж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
Мэдээлэл
Ажлаа хангалтгүй хийдэг 1111 төвийг татан буулгая
2023-05-25 • 1м унших
Мэдээлэл
Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 800 мянган төгрөгөөр ниснэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
"Изинис Эйрвэйз" ХХК-ийн 130 орчим ажилчдынхаа цалинг өгч чадахгүй 4 сар болжээ
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно
2023-05-24 • 1м унших
Ярилцлага
Х.БАЯСГАЛАН: Хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч эхнэрийн хамт нас барсан байдалтай байсан
2023-05-24 • 1м унших
Мэдээлэл
МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд санаархсан Г.Ганзориг гэж хэн бэ?
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
ГОВЬСҮМБЭР: Хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ
2023-05-23 • 1м унших
Мэдээлэл
Б.Сэргэлэнбаатар МЗХ-г нутгийн зөвлөл болгож сонгуулийн төсөв босгосон гэв үү
2023-05-22 • 1м унших
Мэдээлэл
Кофегоо хэтрүүлэн бие нь огцом муудсан асуудал гаржээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Jet Sharing Mongolia ХХК түрээсийн скүүтертэй боллоо
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Туршлагатай мэргэжлийн эмч нараа шүдний явуулын эмчилгээний ажилд оролцуулжээ
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Загвар өмсөгч Энхболд буюу Индиго. Ийм улс яг хөгжих үү?
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Хүн чанаргүй Элчин сайд Солонгост суугаа Монголоор л дуусаасай
2023-05-12 • 1м унших
Мэдээлэл
Сургуулийн ой тэмдэглэх нэрээр сурагчдаас 100 мянга, багш ажилчдаас 300 мянган төгрөгийг хурааж эхэлжээ
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлалаа
2023-05-11 • 1м унших
Мэдээлэл
Буянт- Ухаа нисэх буудалд ОБЕГ-ийн нисдэг тэрэг осолджээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
БУЯНТ- УХАА НИСЭХ БУУДАЛД ОБЕГ-ИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Ой хээрийн түймрээс сэргийлцгээе
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Цахилгаан шатаж гацсан хоёр иргэний амь насыг аварчээ
2023-05-10 • 1м унших
Мэдээлэл
Автозамын ослоор нэг иргэн амь насаа алджээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Увс аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраажээ
2023-05-09 • 1м унших
Мэдээлэл
Хонь хариулахаар явсан 13 настай охины амийг нь хөнөөсөн хэргийг 5 жилийн дараа илрүүлжээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Цахим бугуйвчинд ирж байгаа анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт юм
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
14-р сургуулийн хажууд байрлах ШУНХЛАЙ ШТС-тай холбоотой санал гомдлын дагуу газар дээр нь ажиллалаа
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Дархан-Уул аймагт электрон тамхи худалдаалахыг хоригложээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Иргэний пост: Сэрэмжлүүлэг: Шүдээ угааж байсан хүү сойзоо хацартаа зоожээ
2023-05-05 • 1м унших
Мэдээлэл
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа
2023-05-03 • 1м унших
Мэдээлэл
Гүег хаана байна. Тэнд ажил өрнөж, асуудал шийдвэрлэгдэнэ
2023-05-02 • 1м унших
Мэдээлэл
"Миний эхнэр, миний хадам ээж" уран зураг
1 Сарын өмнө • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Зам хаагдаж болзошгүйг анхааруулав
2022-11-19 • 1м унших
Мэдээлэл
П.Сайнзориг: Хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо БОЛЬ
2022-10-18 • 1м унших
Бүгдийг үзэх